Монголын Скаутын Холбоо нь Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхэд бүрийн нас, хөгжилд тохирсон хөтөлбөртэй.
Каб нас нь 6–11 насны хүүхдүүдэд зориулсан скаутын хөдөлгөөний анхан шатны хөгжлийн үе. Хүүхдийг тоглоом, сонирхолтой үйл ажиллагаагаар дамжуулан суралцах, хамт олны дунд зөв төлөвшихэд чиглэдэг.
Кабууд нь бүлгээрээ буюу "кабын бүлэг"-ээр дамжин ажилладаг. Хамтын ажиллагаа, нөхөрлөл, буусдыг хүндлэх, энгийн хариуцлагийг эзэмшдэг.
12–17 насны хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, нийгмийн хөгжлийг дэмжих зорилготой хөгжлийн шат юм.
Монгол орны уур амьсгал, улирлын онцлогт тохируулан танхимын болон байгальд түшиглэсэн хэлбэрээр зохион байгуулдаг.
Өсвөр насны скаутуудыг ирээдүйн удирдагч болгоход чиглэх үе шат.
Бүлгийн ажил зохион байгуулж, нийгмийн амьдралд скаутаар дамжуулан оролцож эхэлдэг.
Ровер скаутын салбар нь 18–25 насны залуучуудыг хамарсан, скаутын хөдөлгөөний хамгийн идэвхтэй, нийгэмд чиглэсэн салбар юм.
Роверууд нь сайн дурын ажил, манлайлал, олон улсын харилцаагаар дамжуулан туршлага хуримтлуулж, амьдралын бодит ур чадварыг эзэмшдэг.
Скаутын удирдагч нь хүүхэд, залуучуудын хөгжилд туслах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах насанд хүрсэн гишүүд юм. BTC болон Wood Badge сургалтаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлдэг.
Скаутын эгнээнд нэгдсэн хүн бүр өөрийн нас, хөгжлийн онцлогт
тохирсон сургалтын хөтөлбөр, сорилт, болзлыг үе шаттайгаар
биелүүлснээр мэдлэг, ур чадвар, дадлаа хөгжүүлж, ахиц дэвшлээ
илэрхийлэх тэмдэг, зэрэглэл хүртдэг.
Тэмдгийн тогтолцооны үндсэн зорилго, эрхэм үнэ цэнэ нь түүнийг
зөв, зохистой хэрэгжүүлсэн тохиолдолд скаут бүрийн хөгжлийн
явцад тулгарч болох бэрхшээл, хоцрогдлыг арилгаж, тэднийг идэвх
санаачилгатай, өөртөө итгэлтэйгээр урагшлахад дэмжлэг үзүүлэхэд
оршино. Энэхүү тогтолцоо нь скаутуудад мэдлэг, боловсрол, ур
чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг олгож, амжилтад хүрэхийн
төлөө өөрийгөө хөгжүүлэх урам зоригийг төрүүлдэг.
ЕБС-ийн 1-2-р ангийн сурагчдын батлагдсан хөтөлбөрийн дагуу Биеийн тамир, Дүрслэх урлаг, технологи, Хүн ба орчин, Иргэний ёс зүйн боловсрол хичээлийн агуулгатай уялдаж байна.
ЕБС-ийн 3-4-р ангийн сурагчдын батлагдсан хөтөлбөрийн дагуу Биеийн тамир, Монгол хэл, Хүн ба орчин, Дүрслэх урлаг, технологи, Хүн ба нийгэм хичээлийн агуулгатай уялдаж байна.
ЕБС-ийн 5-р ангийн сурагчдын батлагдсан хөтөлбөрийн дагуу Хүн ба нийгэм хичээлийн агуулгатай уялдаж байна.
65 төрлийн мэдлэг, дадал, чадварын тэмдэгтийг 6–11-р ангийн сурагчид өөрийн хичээлийн агуулгатай уялдуулан бүрэн хамгаалах боломжтой. 65 төрлийн тэмдэгт нь ЕБ сургуулийн сурагчдын батлагдсан хөтөлбөрийн 20 төрлийн хичээлийн агуулгатай уялдаж байна.
Хүрэл сум нь үндсэн 5 мэдлэг, дадал, чадварын тэмдэгийг хамгаалсан байх ёстой бөгөөд энэ нь 1 хичээлийн агуулгатай уялдаж байна.
Мөнгөн сум нь үндсэн 6 мэдлэг, дадал, чадварын тэмдэгийг хамгаалсан байх ёстой бөгөөд энэ нь 4 хичээлийн агуулгатай уялдаж байна.
Алтан сум нь үндсэн 5 мэдлэг, дадал, чадварын тэмдэгийг хамгаалсан байх ёстой бөгөөд энэ нь 3 хичээлийн агуулгатай уялдаж байна.
Алтан Шонхор нь Монголын Скаутын Холбооны хамгийн дээд зэрэглэлийн тэмдэг бөгөөд скаутын бүхий л шатны хөтөлбөрийг амжилттай дуусгасан гишүүнд олгодог.
Монголын Скаутын Холбооны кабын хөтөлбөр нь ЕБС-ийн I–V ангийн сургалтын хөтөлбөртэй, скаутын хөтөлбөр нь VI–XII ангийн хөтөлбөртэй уялдсан байдаг. Скаутын хөтөлбөр нь хичээлийн хөтөлбөрт ороогүй 45 төрлийн мэдлэг, дадал, чадварыг олгох боломжтой.
Скаутын хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг зөвхөн мэдлэгтэй байхаас гадна амьдралд бие даан оролцох чадвартай, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг. Тус хөтөлбөр нь Youth Programme Framework, Learning by Doing, Personal Progression зэрэг олон улсын скаутын үндсэн зарчимд тулгуурлан хувь хүний тасралтгүй хөгжил, манлайллыг дэмжин хэрэгждэг.
Кабын удирдагч багш нь хүүхдийн хөгжлийг зөвхөн академик боловсролын хүрээнд бус, амьдралын ур чадвар, үнэт зүйл, зан төлөвөөр нь төлөвшүүлэхэд чиглэсэн чухал үүрэгтэй. Багш сурагчийн харилцаа нь энгийн хичээлийн харилцаанаас давж, итгэлцэл, харилцан хүндлэл, дэмжлэгт суурилсан түншлэл болон гүнзгийрдэг. Ингэснээр сахилга бат нь гаднаас тулгасан шаардлага биш, харин хүүхдийн дотоод ухамсар, өөрийн хариуцлага дээр тулгуурлан төлөвшдөг.
General Information Training → Basic Unit Leader Training Course → Advanced Unit Leader Training Course (Woodbadge) гэсэн шаталсан сургалтын систем нь скаутын удирдагч, багш нарыг тасралтгүй хөгжүүлдэг. Энэхүү тогтолцоо нь оролцогчдыг анхан шатнаас эхлэн манлайлагч түвшинд хүрэх хүртэл системтэйгээр хөгжүүлэх онцлогтой.
Хүүхэд, залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчид болон скаутын үйл ажиллагааг сонирхож буй хэн бүхэнд зориулсан анхан шатны танин мэдэхүйн сургалт юм.
Анхан шатны ойлголтыг практикт нэвтрүүлж, баг удирдах ур чадвар хөгжүүлэх төвтэй. Зорилго: Скаутын бүлгийн үйл ажиллагааг удирдах чадвар эзэмшүүлэх. Оролцогчид: Кабын багш, залуу удирдагч.
Системтэй, стратегийн түвшинд манлайлах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Зорилго: Багш, удирдагчийг жирийн удирдагчаас манлайлагч түвшинд хөгжүүлэх. Оролцогчид: Кабын удирдагч багш нар, туршлагатай скаутын удирдагчид.
Скаутын удирдагч гэдэг нь хүүхэд, залуучуудыг хамтын, аюулгүй, идэвхтэй орчинд хөгжүүлэхэд чиглэсэн зөвхөн багш бус, манлайлагч юм. Хүүхдийн зан төлөв, чадвар, үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэж, сургалтын орчныг аюулгүй, оролцоотой, эерэг байлгах үүрэгтэй. Өөрийн үлгэрлэлээр нөлөөлж, хүүхдийг шүүх бус, зөв чиглүүлэх аргаар хөгжүүлдэг.
Скаутын удирдагч нь зөвхөн мэдлэг дамжуулагч бус, хүүхэд төвтэй, үнэт зүйлсэд суурилсан манлайлагч юм. Түүний үйл ажиллагаа нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, оролцоо, бие даасан байдлыг хөгжүүлж, багийн хамтын ажиллагаа, харилцан хүндлэлийг бэхжүүлдэг.
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт байгаа скаутын бүлэгт элсэх боломжтой.
Элсэх хүсэлт илгээх →