Скаут гэж юу вэ?

Эрхэм зорилго

Скаутын хөдөлгөөний эрхэм зорилго нь скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдарлаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд оршино.

Бидний тухай

Монголын Скаутын Холбоо нь хүүхэд, залуучуудыг бие даасан, хариуцлагатай, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх зорилготой сайн дурын, ашгийн бус гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг скаутын хөдөлгөөний нэг хэсэг бөгөөд залуучуудыг амьдралын ур чадварт суралцах, байгаль орчноо хайрлан хамгаалах, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулахад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Скаутын хөдөлгөөн нь анх Robert Baden-Powell-ийн санаачилгаар үүсч, өнөөдөр дэлхийн 170 гаруй улсад 60 сая гаруй хүүхэд, залуучуудыг нэгтгэсэн олон улсын хөдөлгөөн болон хөгжсөн. Монгол Улсад скаутын хөдөлгөөн 1991 оноос хөгжиж, өнөөдөр улс орон даяар олон мянган хүүхэд, залуучуудыг эгнээнд нэгтгээд байна.

Манай хөтөлбөрүүд нь хүүхэд, залуучуудыг насны ангиллаар нь хөгжүүлэхэд чиглэдэг бөгөөд адал явдал, байгальд түшиглэсэн сургалт, багаар ажиллах, манлайлал, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх үйл ажиллагааг багтаадаг. Скаутын арга барил нь "хийх явцдаа сурах" зарчимд тулгуурладаг бөгөөд оролцогчид өөрсдийн туршлагаар дамжуулан мэдлэг, ур чадвар эзэмшдэг.

Монголын Скаутын Холбоо нь хүүхэд, залуучуудыг "Амьдралд бэлэн" иргэн болгон төлөвшүүлэх зорилгын дор скаутын тангараг, хууль, үнэт зүйлсийг эрхэмлэн ажилладаг. Бид хамтын ажиллагаа, нөхөрлөл, хүндлэл, хариуцлагыг эрхэмлэж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.

Скаутын Түүх

Скаутын хөдөлгөөн нь 1907 онд үүсгэн байгуулагдсан, хүүхэд залуучуудыг хариуцлагатай, ёс суртахуунтай, манлайлагч иргэн болгон төлөвшүүлэх зорилготой дэлхийн хэмжээний боловсролын хөдөлгөөн юм. Өнөөдөр энэхүү хөдөлгөөн нь дэлхийн 170 гаруй улсад 60 сая гаруй гишүүдийг нэгтгэсэн, залуучуудын хөгжил, манлайллыг дэмжигч хамгийн том сайн дурын хөдөлгөөнүүдийн нэг болоод байна.

Монголын Скаутын Холбоо нь 1991 онд байгуулагдсан бөгөөд Монголын уламжлалт нүүдэлчдийн соёл, ухаан, үнэт зүйлсийг орчин үеийн боловсрол, манлайллын арга барилтай хослуулан хүүхэд, залуучуудыг амьдралд бэлтгэх, эх оронч, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна.

1907 Дэлхийд үүссэн он
170+ Гишүүн улс
60M+ Дэлхийн скаут
1991 Монголд үүссэн он
15K+ Монгол скаут
21 Аймаг хамрагдсан

Скаутын түүхэн замнал

1907

Скаутын хөдөлгөөн үүсэв

Robert Baden-Powell Их Британид анхны скаутын лагерь зохион байгуулж, скаутын хөдөлгөөнийг үндэслэв.

1920

Дэлхийн анхны Жамбори

Лондонд анхны дэлхийн скаутын Жамбори болж, 34 улсаас 8,000 скаут оролцов.

1991

Монголд скаутын хөдөлгөөн үүслээ

1991 оны 3 сарын 17-нд Монгол Улсад скаутын хөдөлгөөн албан ёсоор үүсч, залуучуудыг нэгтгэж эхлэв.

1992

МСХ ТББ байгуулагдлаа

1992 оны 4 сарын 16-нд Монголын Скаутын Холбоо Төрийн бус байгууллага (ТББ) болгон албан ёсоор байгуулагдлаа.

1994

WOSM-д гишүүнээр элсэв

Монголын Скаутын Холбоо Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллагын (WOSM) 136 дахь албан ёсны гишүүн орон болж элсэв.

1996

WOSM-д гишүүнээр элсэв / Анхны Үндэсний Жембори

Монголын Скаутын Холбоо Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллага (WOSM)-д албан ёсоор гишүүнээр элсэв. Анхны Үндэсний Жембори зохион байгуулагдсан.

2000+

Улс даяар өргөжив

Нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймагт скаутын бүлгүүд байгуулагдаж, хамрах хүрээ нэмэгдэв.

Өнөөдөр

15,000+ гишүүн

Монголын Скаутын Холбоо нь 15,000 гаруй гишүүнтэй, улс орны хамгийн идэвхтэй залуучуудын байгууллагуудын нэг болоод байна.

Скаутын зарчмууд

Бурхны өмнө хүлээх үүрэг

Амьдралын оюун санааны үнэт зүйлд хандах хандлага — итгэл, ёс суртахуун, байгаль орчинд хүндэтгэлтэй хандахыг агуулдаг.

Бусдын өмнө хүлээх үүрэг

Бие хүн нийгэмд хандах хандлага — хамтын оролцоо, нийгмийн хариуцлага, буусдад тусламж үзүүлэх.

Өөрийн өмнө хүлээх үүрэг

Хувь хүн өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага — өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах.

Скаутын хууль

  1. 1Скаутын нэр төрийг хамгаална.
  2. 2Скаут нь үнэнч шударга байна.
  3. 3Скаут нь зэлдэг найрсаг байна.
  4. 4Скаут нь арвич хямгач байна.
  5. 5Скаут нь ахмадаа хүндэлж, тэдний сургамжийг байнга биелүүлнэ.
  6. 6Скаут нь бүх хүний найз нөхөр байж, тэдэнд байнга туслана.
  7. 7Скаут нь байгаль, ан амьтны нөхөр байна.
  8. 8Скаут нь үг хэл, бодол санаа, ажил үйлсээрээ цэвэр ариун байна.
  9. 9Скаут нь ямарч үед сэтгэл өөдрөг байж, тохиолдсон бэрхшээлийг даван туулах чадвартай байна.

Скаутын гэр бүлд нэгдэх үү?

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт байгаа скаутын бүлэгт элсэх боломжтой.

Элсэх хүсэлт илгээх →