011 32 4171
Скаут гэдэг нь олон улсын нэр томьёо бөгөөд Тагнуулч, эрэл хайгуулч гэсэн утгыг илэрхийлдэг. Скаутууд гэдэг нь Скаутын Хөдөлгөөний арга зарчим, андгай хуулиар хүмүүжиж, цаг үргэлж бусдын түрүүнд явж, байдаг хүүхэд залуучууд, насанд хүрэгчид юм.
1907 оны 8 дугаар сарын 1-нээс 9-ний хооронд Англи улсын Браунси арал дээр 20 хүүхдийг цуглуулан майхант зуслан зохион байгуулснаар, Дэлхийн улс орон, газар нутгийг хамарсан скаутын хөдөлгөөний эхлэл байсан юм.
Өнөөдөр дэлхийд 114 жилийн түүхтэй, 220 гаруй улс орон бүс нутагт гишүүнчлэлтэй, 56 сая скаут гишүүнтэй Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллага болтлоо өргөжин тэлж, Дэлхийн хамгийн том хүүхдийн хөдөлгөөн болсон.