Зуслан цугларалтууд

Скаутын үйл ажиллагааны 70 орчим хувь нь байгальд түшиглэн зохиогддог бөгөөд скаут зуслангүйгээр скаутыг төсөөлөх боломжгүй билээ. 

Байгальд түшиглэн зохион байгуулагддаг үйл ажиллагаа

  1. Аялал – 1 өдөр эсвэл 1 хоногоор скаут бүлгүүд болон аймаг дүүрэг дотроо зохион байгуулна
  2. Зуслан – 3-5 хоногийн хугацаанд аймаг дүүргүүд болон бүлгэмийн хэмжээнд зэрэглэл хамгаалах чиглэлээр зохион байгуулна. 
  3. Цугларалт – аймаг дүүрэг болон бүсийн хэмжээнд зохион байгуулна, их дуудлага зэрэг томоохон үйл ажиллагааг багтаана. 
  4. Жембори – Үндэсний Жембори болон Олон Улсын Жембори гэсэн тодотголтойгоор 4 жилд 1 удаа зохион байгуулж бүх скаутуудын оролцдог хамгийн том үйл ажиллагаа.
  5. Ровермүүт – 4 жилд 1 удаа болдог 18-25 насны ровер залуучуудын хамгийн том үйл ажиллагаа юм.