
Монголын Скаутын Холбооны ээлжит үндэсний зөвлөлийн хурал 2023 оны 1 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Монголын Скаутын Холбооны ээлжит үндэсний зөвлөлийн хурал 2023 оны 1 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Орхон аймгийн скаутын холбооны дэмжлэгтэйгээр Сэлэнгэ амралтын баазад зохион байгуулагдлаа.
Хурлаар Монголын Скаутын Холбооны 2013-2023 оны алсын хараа-стратеги төлөвлөгөөнд үнэлгээ дүгнэлт өгөх, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө төсөв батлах, 2023 онд зохиогдох төвлөрсөн арга хэмжээ, зуслан цугларалтуудын товыг тогтоох зэрэг асуудлуудыг маш амжилттай хэлэлцлээ.
Мөн Монголын Скаутын Холбооны ерөнхийлөгч сонгох ээлжит сонгууль явагдаж удирдах зөвлөлийн гишүүн Дамдиндагвын Баяржаргал нийт үндэсний зөвлөлийн гишүүдийн 76%-н саналаар Монголын Скаутын Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хуралд оролцсон бүх аймаг дүүргийн дарга нар, товчоо, удирдах зөвлөл, хяналт ёс зүйн хорооны гишүүд болон хурлыг амжилттай зохион байгуулсан үндэсний төв штабын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.
