Scout shop
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Скаутын бүлгийн цуглааны хөтөлбөрүүд ном хэвлэгдэн гарлаа

Юуны өмнө скаутын үйл ажиллагаанд цаг заваа гарган идэвхтэй оролцож, өөрийгөө болон хамт олныгоо хөгжүүлж байгаад тань их баярлалаа. Та бүхэн Скаутын гарын авлагын эхний дэвтрийг амжилттай дуусгасан гэдэгт итгэлтэй байна.

Дадал чадварын тэмдэгийн болзолыг хамгаалах, өөрсдийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахад туслах "Скаутын бүлгийн цуглааны хөтөлбөрүүд" гарын авлагыг  та бүхний хүртээл болгож байна.

Энэхүү гарын авлага нь 6000 төгрөгийн үнэтэй бөгөөд Монголын Скаутын Холбооны үндэсний төв штабын санхүүгийн албанаас худалдан авах боломжтой.

Та бүхэн ҮТШ-ын 324171 дугаарын утасаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.   

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.