• Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Роверийн тухай

19-25 насны бусдад туслах үйл ажиллагаанд оролцож, нийгэмд өөрсдийн мэдэх, чадах зүйлсээр хувь нэмэр оруулж буй залуучууд.

Роверууд нь өөрийн зөвлөлтэй байна.

Венчирийн тухай

15-17 насны буюу скаутын арга зарчмаар ажиллаж ирсэн, өөрийгөө нийгмийн идэвхитэ иргэн болгохоор ажиллаж байгаа өсвөр үеийнхэн бусдад өөрийгөө танин мэдүүлэх, нийгмийн гишүүн болох бэлтгэлээ хангах, сурсан мэдсэнээ бататгах үйл ажиллагааг "Бүхнийг бүтээлчээр хийцгээе" уриан дор хийдэг.

Венчирийн бүлэг

а) Венчирийн бүлэг нь 10-18 венчирүүдээс бүрдэнэ.
б) Бүлэг нь дотроо хоёроос гурван салаанд хуваагдаж, салаа бүр 5-9 хүртэл гишүүнтэй байна.

Венчирийн бүлгийн удирдагч

а) Венчирийн бүлгийн ажлыг хариуцах насанд хүрсэн хүнийг Венчирийн бүлгийн удирдагч, туслах удирдагч гэнэ.
б) Венчирийн бүлгийн удирдагч, түүний туслах удирдагчид нь скаутын бүлгийн удирдагч нарт зориулсан сургалтанд оролцож, зохих мэдлэгтэй болсон байна.

Венчирийн бүлгийн Зөвлөл

а) Зөвлөл нь Бүлгийн удирдагч, түүний туслах удирдагчид, эцэг эхийн төлөөлөгч 1-2 хүнээс бүрдэнэ.
б) Бүлгийн ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

Каб гэж хэн бэ?

Скаутын хөдөлгөөн анх үүсэн бий болоход түүний хөтөлбөр нь дунд насны хүүхдүүдэд зориулсан учир энэ хөдөлгөөнийг сонирхож байгаа 11-ээс доош насны хүүхдүүдэд тохирохгүй байжээ. Тиймээс тэдний нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай болсон бөгөөд тэр үед хэвлэгдэн гарсан Р.Киплингийн "Ширэнгэн ойн түүх" буюу "Маугли" хэмээх номын үйл явдал нь байга насны скаут болохоор бэлтгэгдэж байгаа охид, хөвгүүдэд зориулсан хөтөлбөрийг боловсруулахад үндэс суурь болсон юм.
             6-11 насныханыг Каб буюу скаут болохоор бэлтгэгдэж байгаа бага насны хүүхдүүд гэнэ. Эдгээр насны хүүхдүүд “Өдөр бүр сайн үйлс бүтээе” уриан дор өөрсдийгөө эрж хайж нээх, бие даах, хөдөлгөөний эвсэлтэй болох, танин мэдэхүйн үйл ажиллагаанд суралцдаг.

Кабын Андгай

................... овогтой  .................... би өдөр бүр сайн үйлс бүтээж, бусдад туслахаа андгайлж байна.

Кабын Хууль


1. Каб нь үнэнч шударга байна.
2. Каб нь эелдэг найрсаг байна.
3. Каб нь ажилч хичээнгүй байна.
4. Каб нь цэвэрч нямбай байна.
5. Каб нь жинхэнэ скаут байхын төлөө хичээн зүтгэнэ.

Кабын булэг

а) Кабын булэг нь 18-24 гишүүнтэй байна.
6) Зургаат: Кабын энэ булгийн гурав буюу дөрвөн салаанд хуваагдна. Салаа бүр нь 6 кабаас бурдэх бөгөөд түүнийг зургаат гэж нэрлэнэ.
в) Зургаатын дарга нарын ахлагч: Ахлагчийг кабын булгийн Удирдагч томилно.
г ) Зургаатын дарга: Зургаан кабыг удирдах даргыг кабын булгийн удирдагч томилно.
д) Зургаатын даргын орлогч: Зургаатын даргын орлогчийг зургаатын дарга өөрөө шилж сонгоно.

Кабын булгийн удирдагч, түүний туслах удирдагчид

а) Кабын бүлгийг хариуцсан ахмад хунийг кабын удирдагч гэх ба зургаатыг хариуцсан насанд хүрэгчдийг түүний туслах удирдагчид гэнэ.                                                                                                  
б)  Кабын булгийн удирдагч, түүнии туслах удирдагчдыг булгэмийн удирдагч томилно. Кабын булгийн удирдагч, түүний туслах удирдагчид кабын бүлгийн удирдах анхан шатны мэдлэг эзэмшсэн, скаутын хууль, зарчим, арга,  бодлого, дүрэм журмын талаар тодорхой мэдэгдэхүүнтэй байх ёстой.                                                        

Кабын булгийн Зөвлөл                                                                                                                     

а) Зөвлөл нь Булгийн удирдагч, тууний туслах удирдагчид, эцэг эхийн төлөөлөгч 1-2 хүнээс бүрдэнэ.
б) Булгийн ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжуулнэ.

Скаут гэж хэн бэ?

 Скаутын хөдөлгөөн хүүхэд залуучуудын оролцоог хангахад, тэдний бие даасан иргэн хүн төлөвшүүлэхэд туслах замаар 100 гаруй жилийн туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн төрийн бус байгууллага билээ.

Хүүхэд залуучуудын оролцоог бүрэн хангах, хүмүүжлийн төлөвшилд насанд хүргэгчид буюу бүлгийн удирдагч нарын ур чадвар, мэдлэг ихээхэн ач холбогдолтой бөгөөд тэднийг бэлтгэхэд Монголын Скаутын Холбоо байнгын анхаарал тавин ажиллаж байна.

Scout /англи хэл дээр/

Скаут /монгол хэл дээр/

Англи хэлнээс орчуулах юм бол Тагнуулч, Эрэл хайгуулч гэсэн утга агуулсан байна. Скаутын насны ангилалд 12-17 насныхан хамрагдана.

СКАУТЫН АНДГАЙ

“Бурхны болон Эх орныхоо өмнө хүлээлсэн үүргээ биелүүлж, ямар ч үед бусдад туслан, Скаутын хуульд захирагдахад өөрөөсөө хамаарах бүхнийг хийхээ нэр төрөө барин андгайлж байна.”

             Андгай өргөхийн өмнө юуны тухай өгүүлж байгааг сайн ойлгохыг хичээ. Бид ч гэсэн чамд туслахыг хичээлээ. Дараах тайлбаруудыг анхааралтай уншиж тунгаан бодоорой.

Бурхны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх...

            Аливаа хүний үзэл бодол нь тухайн хүний оюун санааны итгэл үнэмшил бөгөөд энэ үүднээс хүн төрөлхтөн өөр өөрийн шашин шүтлэгтэй болж түүнийгээ итгэж бишрэн сүсэглэж байдаг билээ. Шашныг шүтнэ гэдгийг буян үйлдэж, нүглийг тэвчиж явах гэсэн энгийн үгээр илэрхийлж болох юм. Скаутын хөдөлгөөн нь хүн төрөлхтөнийг эв найртай, бие биеэсээ хүндэтгэн, харилцан тусалж байхад тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгийн хувьд төрөл бүрийн шашин шүтлэгтэй, янз бүрийн үзэл бодолтой хүмүүс скаутын зарчмын дор нэгдэж, скаут хэмээх олон улс үндэстэний нэг их айлыг бүрэлдүүлж байгаа билээ.

            Тиймээс бурхны өмнө хүлээх үүрэг гэдгийг аль нэг шашныг сурталчилж байгаа бус өөрийн итгэл үнэмшил, түүнээс урган гарах үүрэг хариуцлагад захирагдаж биелүүлэхдээ бусдын шашин шүтлэгийг хүндэтгэн үзэх ёстой гэдгийг байнга санаж байх хэрэгтэй юм. Ихэнхи шашин хүмүүст энэрэнгүй үзлийг номлодог гэдгийг зөв ойлгох хэрэгтэй билээ.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх...

            Эх орныхоо түүхийг судлахын хэрээр эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж тэмцэж явсан олон арван аугаа их суут хүмүүсийн тухай олж мэднэ.

            Тэдний зарим нь энхийн цагт ариун цагаан хөдөлмөр зүтгэлээ зориулж зарим нь алтан амиа зориулж байсан ч цөмөөрөө улс гүрнээ хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн хэрээр чи улсынхаа хууль дүрмийг сахин биелүүлж, хөгжил цэцэглэлтэнд нь хувьд нэмрээ оруулах болно. Чи төрөлх улсынхаа иргэн нь.

            Улс орныхоо эд, эс нь болсон чиний гэр бүл, танай хөршүүд аз жаргалтай байхын тулд чи өөрийнхөө чадах бүхнийг хийх хэрэгтэй. Газар шороо бол улс үндэстэний хамгийн чухал үнэт баялаг учир байгалийн баялагийг чи өөрөө хайрлаж хамгаалахын зэрэгцээ бусдыг байгаль, газар шороогоо хайрладаг болгон зааж сургах ёстой. Онгон тансаг байгаль, дэлхийгээ хайрлаж хамгаалахад чиний хүчин зүтгэл туйлын чухал бөгөөд зайлшгүй хэрэгтэй.

Ямар ч үед бусдад туслан...

            Чиний тусламж хэрэгтэй хүмүүс олон бий. Тэдэнд тусалснаар чи тэдний үүрч явсан хүнд хэцүү ачаа зовлонгоос хуваалцлаа гэсэн үг. Гагцхүү хүн хүндээ тусалж дэмжсэнээр амьдрал хичнээн баяр баясгалантай болдгийг чи мэдрэх болно. Хүний тус багаддаггүй. “Өдөр бүр сайн үйл хийнэ” гэсэн зарчим баримталснаар чи жинхэнэ скаутын шинж чанарыг өөртөө төлөвшүүлэх болно. Ингэснээр чи хорвоо ертөнц урьдынхаас илүү сайн сайхан болоход өөрийнхөө хувь нэмрийг оруулах болно.

Скаутын хуульд захирагдахад...

            Скаутын хууль бол насан туршдаа чиний баримталж явах дүрэм, баримтлах зарчмууд юм. Скаутын хууль нь чиний зан байдлын эрхэм дээд хүсэл зорилгыг тодорхойлох ёстой. Скаутын хуулийг чиг баримжаа болгосноор чи ямагт зөв юм хийж байна гэдгээ мэдэх болно. Бусад хүмүүс ч чиний хэрхэн амьдарч байгааг хараад чамайг хүндлэх болно. Скаутын хөдөлгөөний бүх гишүүд Скаутын Хуульд үнэнч бөгөөд цаг ямагт түүнийг биелүүлдэг байх ёстой.

Өөрөөсөө хамаарах бүхнийг хийхээ...

            Чи бусад хүмүүсийн нэгэн адил олон янзын хүсэл сонирхол, авъяас билэгтэй, мөн олон зүйлийг өөрөө хийх дадал чадвартай, бас туршлага ч бий. Тэр бүгдийгээ ачтай, буянтай сайн үйлсэд аль болохуйц бүрэн дүүрэн зориулахыг эрмэлз. Ажил хийхдээ амар хялбарыг нь биш, аль болохуйц хүнд бэрхийг нь сонгон авах нь чухал.

           Яагаад гэвэл чи тэр бүгдийг хийх эрдэм чадвартай, авъяас билэгтэй Скаут шүү дээ. Өөрийнхөө ололт амжилтыг бусдаар биш өөрөө үнэлж сур, тэгэхдээ ямагт өөрийнхөө хэмжүүрээр хүрсэн амжилтандаа сэтгэл ханахгүй байх нь чи улам илүү хөгжиж өгнө гэсэн үг шүү дээ.

            Чамд хүнд хэцүү олон сорилт учирна. Тэр бүгдийг даван туулахын тулд бүх хүчээ дайчилж, өндөр үр дүнд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй. Чухам ийм л зүйлийг Скаутын хөдөлгөөн чамаас хүсч шаардаж байгаа гэдгийг ойлгоорой.

Нэр төрөө барин...

            Чи Скаутын хамгийн эрхэм нандин үзэл санааны дагуу амьдрахын тулд бүх чадлаа дайчлахаар бусдын өмнө үүрэг амлалт авч байна гэсэн үг. Чи үнэнч шударгаар явж, хэлсэндээ хүрвэл жинхэнэ амжилт болж чадна. Скаутын хувьд чи нэг төрөө нандигнан хайрлаж хамгаалах ёстой. Ер нь хүнд нэр төр шиг ариун нандин зүйл байхгүй.

            Тэгээд ч манай ард түмэн “ Нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр чи нэр төрөө барьж андгайлан гэдэг бол амьд яваа насандаа үнэнч шударга амьдрах, шударга зүйлийг эрхэмлэнэ хэмээн скаутын үгээр үүрэг амлалт авч байна гэсэн үг юм.  


Скаутын Хууль
:

1. Скаутын нэр төрийг хамгаална.

2. Скаут нь үнэнч шударга байна.

3. Скаут нь эелдэг найрсаг байна.

4. Скаут нь арвич хямгач байна.

5. Скаут нь ахмадаа хүндэлж, тэдний сургамжийг биелүүлнэ.

6. Скаут нь бүх хүний найз, нөхөр байж тэдэнд байнга тусална.

7. Скаут нь байгаль, ан амьтны нөхөр байна.

8. Скаут нь бодол санаа, үг хэл, ажил үйлсээрээ цэвэр ариун байна.

9. Скаут нь ямар ч үед сэтгэл өөдрөг байж, тохиолдсон бэрхшээлийг даван туулах чадвартай байна.

Скаутын бүлэг:         

           а)  Скаутын булэг нь 18-36 скаутаас бүрдэнэ.                                                                   

           б)  Бүлэг нь дотроо хоёроос дөрвөн салаанд хуваагдаж, салаа бур 5-9 хүртэл гишүүнтэй байна. Салаа бүр өөрийн гэсэн нэр, уриа, эмблем логотой байна.  

                        Скаутын бүлэг сургуульд байгаа салбаруудад болон Монголын Скаутын Холбоонд хүсэлт гаргасаны үндсэн дээр элсэж орох бололцоотой.

 

                                         Скаутад элсэхэд аливаа нэг шалгуур тавихгүй бөгөөд скаутын андгай хууль зарчмыг зөвшөөрсөн хэн ч орж болно.

Скаутын бүлгийн удирдагч:                                                                                                                       

а) Скаутын бүлгийн ажлыг хариуцах насанд хурсэн хүнийг скаутын бүлгийн удирдагч, туслах удирдагч гэнэ.

6) Скаутын бүлгийн удирдагч, тууний туслах удирдагчид нь скаутын бүлгийн удирдагч нарт зориулсан сургалтанд оролцож, зохих мэдлэгтэй болсон байна.    

 Скаутын бүлгийн Зөвлөл:

а)  Зөвлөл нь Бүлгийн удирдагч, түүний туслах удирдагчид, эцэг эхийн төлөөлөгч 1-2 хүнээс бүрдэнэ.

б) Бүлгийн ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.