• Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Бүтэц зохион байгуулалт

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:

  • Л.Байгалмаа -АШУҮИС-ын Сургалтын албаны ажилтан  
  • Д.Энхээ - МУБИС-ын Багшийн сургуулийн "Сургалт, судалгааны алба"-ны эрхлэгч
  • Г.Ариунчулуун - "Банжиг техноложи" ХХК-ны захирал
  • Н.Адьяаболд- "New Milestones" ХХК-ын захирал
  •  
Үндэсний Зөвлөлийн Товчооны бүрэлдэхүүн:
  • Ерөнхийлөгч Л.Байгалмаа -АШУҮИС-ын Сургалтын албаны ажилтан  
  • Гадаад харилцааны дарга:  А.Цолмон
  • Нийгэмд түшиглэсэн Скаутын салбар: Б.Ариунболд
  • Хөтөлбөрийн дарга: А.Билгүүн 
  • Сургалтын дарга: Д.Болдбаатар 
  • Роверын салбарын дарга: Э.Мөнхтулга
  • Скаутын салбарын дарга: Ц.Дэлгэрмаа 
  • Кабын салбарын дарга: П.Оюунчулуун
  • Орон нутаг хариуцсан дарга: - М.Оргилбаатар
Хяналтын Зөвлөл:
  • Д.Отгонбаяр - Багануур дүүргийн ЗГТГ-ын "Нийгмийн Бодлогын Хэлтэс"-ийн дарга 
  • Л.Мөнхгэрэл - "Мөнх корпораци" ХХК-ны захирал
Монголын Скаутын Холбооны Үндэсний Төв Штабын бүрэлдэхүүн
  • Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн Бичгийн Дарга:  Дамдиндагвын Баяржаргал
  • Скаутын сургалт хариуцсан ажилтан:Түмэн-Өлзийн Мөнхцэцэг
  • Скаутын хөтөлбөр харицсан ажилтан: Болдын Давааням
  • Гадаад харилцааны ажилтан: Хуяг-Очирын Сэрээтэр
  • Нягтлан бодогч: Дандархүүгийн Тунгалаг
  • Хангамжийн менежер: Цэдэнхүүгийн Эрдэнэбат
  •  

Эрхэм зорилго, зорилт

СКАУТЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

 Уг зорилгод хүрэхийн тулд:

  • Залуу үеийнхнийг албан бус боловсролын хүрээнд хамруулах,
  • Тодорхой арга хэрэглэн залуу хүн бүрийг өөрийгөө хөгжүүлэх явцад бие даасан, тусч, хариуцлагатай, өөрийгөө дайчлах чадвартай болгох,
  • Скаутын андгай, зарчимд тусгасан, оюун санаа, нийгмийн болон хувийн үзэл баримтлалд тулгуурлан өөрийгөө төлөвшүүлэхэд нь туслах болно.
  
ХЭТИЙН ЗОРИЛГО 2013

2013 онд Монголын Скаутын Холбоо нь 21,000 гишүүнтэй; хүүхэд залуучуудын хүсэл сонирхол, хэрэгцээнд нь нийцсэн хөтөлбөртэй; үр өгөөжтэй ажилладаг, чадварлаг, хангалттай тооны насанд хүрэгчидтэй; өөрийн баримталдаг зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг; бие даасан; менежмент сайтай; олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий хүүхэд, залуучуудын байгууллага болно. Мөн олон нийт, төрийн ба төрийн бус байгууллагуудтай үндэсний болон олон улсын түвшинд харилцан туслалцдаг чадавхитай байгууллага болно.

Танилцуулга

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.

Скаутын хөдөлгөөн нь анх энэхүү хөдөлгөөнийг үндэслэгчийн боловсруулсан зорилго, зарчим, аргад нийцүүлэн хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэх, улс төрийн бус, аливаа хүний гарал үүсэл, арьсны өнгө, шашин шүтлэгээс үл хамаарах, нийтэд нээлттэй, сайн дурын хөдөлгөөн юм.

Скаутын хөдөлгөөний зорилго нь хувь хүний болон үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн, түүнчлэн орон нутгийн хийгээд үндэсний, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн гишүүний хувьд оюун ухаан, нийгэм, сэтгэл санааны чадамжаа бүрэн дүүрэн дээшлүүлэхийн тулд өсөж хөгжихөд нь хүүхэд, залуучуудад тус дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэхүү хөдөлгөөний үзэл санаа, зорилго, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, манай орны нийслэл болон бусад хэд хэдэн аймагт байгуулагдсан скаутын анхны бүлгүүд, тэдгээрийн дэмжигчид өөрийн оронд Скаутын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 1992 оны 4 дугээр сарын 16-нд Улаанбаатар хотноо хуран цугларч Монголын Скаутын Холбоог зохион байгуулах Их хурлыг хуралдуулсанаар тус байгууллага анх байгуулагдсан юм.

Монголын Скаутын Холбоо нъ Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Үндсэн хуульд тодорхойлсон зорилго, үндсэн зарчмууд аргыг үндэс болгон Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болно.

Бидний үйл ажиллагаа:

Монголын Скaутын Холбоо нь нийгэм, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд:

  • Хүүхэд залуучуудын мэдлэг чадварыг дээшлүүлж, тэднийг чадавхи­жуу­лах замаар үе тэнгийн сургагч бэлтгэх төрөл бүрийн сур­галтууд
  • Эрүүл мэнд, байгаль орчин, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр төрөл бүрийнсурталчилгаа
  • Хүүхэд залуу­чууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн­хэн, өндөр настан, үндэсний цөөнх зэрэг нийгмийн бүхий л давхаргынханд чиглэсэн нийгэмд тустай үйл ажиллагаа
Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.