Гадаад харилцаа үйл ажиллагаа
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Солилцооны хөтөлбөр зохион байгуулагдлаа

Монголын Скаутын Холбоо нь Bьетнам улсын  Скаутын Холбооны үйл ажиллагаатай танилцах, БНСВУ-ын түүх, соёл, бүтээн байгуулалттай танилцах аялалын хөтөлбөрийг 2018 оны 1-р сарын 22-28 өдрүүдэд  зохион байгууллаа.  

Дээрх аялалд Монголын Скаутын Холбооны Гүйцэтгэх захирал Д.Баяржаргал, Хангамжийн менежер Ц.Эрдэнэбат, Өмнөговь аймгийн Скаутын зөвлөлийн дарга П.Оюунчимэг, Хэнтий аймгийн Скаутын зөвлөлийн дарга Хос-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн Скаутын зөвлөлийн дарга  С.Энхтуяа, Баян-Өлгийн аймгийн Скаутын зөвлөлийн дарга Күлди, Өмнөговь аймгийн Скаутын бүлгийн багш Т. Цэцэгдаринаа, Б.Ганчимэг, Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборын багш П.Ариунзаяа, Д.Уранчимэг нар оролцлоо.     

Хөтөлбөрийн бас нэг чухал хэсэг бол Вьетнам-Монголын Скаутын байгууллагуудын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг байсан бөгөөд энэ нь хоёр орны скаутын байгууллагын цаашдын хамтын ажиллагаа, хөгжлийг тодорхойлох чухал баримт бичиг болсон.

Тус улсад скаутын байгууллага 1940-өөд оноос эхлэн үүсч хөгжсөн бөгөөд тухайн үеийн скаутууд одоо хүртэл скаутын байгууллагадаа хүчин зүтгэж, үйл ажиллагаанд нь оролцож, залуучууд, хүүхэд багачууд нь тэд нарыг маш их хүндэтгэж байгаа нь маш сайхан санагдлаа.

Очсон газар, уулзсан хүн болгон найрсаг сайхнаар угтан, байгаагаараа зочлон, нээлттэй харилцан ярилцаж ойлголцож байсан нь үнэхээр “СКАУТ” гэдэг нэрийн дор хүн бүр нэгдмэл зорилготой гэдэг нь мэдрэгдэж байлаа.  

Хотын өнгө үзэмж, гудамж талбайгаа чимэглэх, гоё сайхан болгоход заавал өндөр үнэтэй зүйлээр хийж хэрэглэх биш өөрт байгаа зүйлээр өнгө, хэлбэр ,загвар донж, хаана юу байвал зохистой гэдгээр нь тааруулаад л хот, гудамж талбайгаа чимэглэдэг байна.

Туршлага судлах аяллаас скаутын үйл ажиллагаа бол үе үе хийдэг арга хэмжээ биш өдөр тутмын тасралтгүй явагддаг үйл явц бөгөөд түүгээр дамжуулан хүүхэд багачууд их зүйлд сурч байгааг олж харлаа.

Тэд аливаа үйл ажиллагаандаа эцэг эхчүүдийг сайн татан оролцуулж байгааг харахад бид ч гэсэн Скаутын үйл ажиллагаандаа эцэг эхчүүдийг оролцуулж байх нь маш чухал гэдэг нь харагдлаа.

 

 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.