Скаутууд та бүхнийг Японы Скаутын 17-р үндэсний жемборид оролцохыг урьж байна. Энэ арга хэмжээнд оролцсоноор олон орны хүүхэд залуучуудтай танилцан нөхөрлөж, Япон орны соёл, ёс заншил, хөгжилтэй танилцах боломжтой болох юм.
Хэзээ: 2018 оны 8-р сарын 4-10 өдрүүдэд
Оролцогчид нь 8-р сарын 4-ны өдөр ирж 8-р сарын 10-ны өдөр буцна.
Уриа: “ADVENTURE” – NOTO FOR FUTURE –
Хаана: Осака хотоос 430 км, Токио хотоос 620 км-т орших Сузу, Ишикава-д зохион байгуулагдана.
Цаг агаар: Өдрийн дулаан 25.7°C хэм байна
Оролцогчид:
Дэлхийн улс орнуудаас ирсэн 10,000 скаутууд тэдгээрийн удирдагчид оролцох бөгөөд эдгээрээс 600 гаруй нь гадаадын улс орноос ирсэн оролцогчид байна.
Хэн оролцож болох бэ?
Айлд зочлох хөтөлбөр
Оролцогчид Жемборигийн өмнө болон дараа 3 өдөр Япон айлд зочлох хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Төлбөр: Бүртгэлийн хураамж + Нислэгийн билет +Визийн хураамж
Бүртгэл: Бүртгэл 2018 оны 5-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болно.
Бүртгэлийн анкетыг эндээс татаж аван доорх хаягаар илгээнэ үү.
Бүртгэлийн хураамжаа хэрхэн төлөх:
Оролцогч нь бүртгэлийн маягтийг дараах имэйл хаягаар (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) илгээх эсвэл доорх хаягаар биеэр авчрах бөгөөд Бүртгэлийн хураамж болох 550USD–ыг Монголын Скаутын Холбооны Худалдаа Хөгжлийн банкин дахь 499032319 тоот дансанд төлнө.
Бүртгэлийн хураамжийг зөвхөн Монголын Скаутын Холбооны дансанд тушаах бөгөөд хувь хүнд төлсөнөөр үүсэх эрсдэлийг тус холбоо хариуцахгүй болно.
Холбоо барих хаягМонголын Скаутын ХолбооЧингэлтэй дүүрэг, 3-р хороо, 8/8-байр, өрөө 47Утас: 976-11-324171Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.
Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.