Гадаад харилцаа үйл ажиллагаа
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Олон улсын салаадын 5-р жембори

Бүгд Найрамдах Солонгос улсын скаутын холбооноос уламжлал болон зохион байгууллагддаг Олон улсын Салаадын Жемборид Скаутын удирдагч болон скаутын гишүүд та бүхнийг оролцохыг урьж байна.  Энэ арга хэмжээнд оролцсоноор олон орны хүүхэд залуучуудтай танилцан нөхөрлөж, Солонгос улсын соёл, ёс заншил, хөгжилтэй танилцах болно.

Хэзээ: 2018 оны 8-р сарын 2-7 өдрүүдэд

Оролцогчид нь 8-р сарын 2 өдөр ирж 8-р сарын 7 өдөр буцна.

Уриа: Өөрийнхөө мөрөөдлийг зурцгаая

Хаана: Гангвон муж Сорак уул

Энэ газарт 1991 онд Дэлхийн Скаутын 17-р Жембори зохион байгуулагдаж байсан бөгөөд эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн Дэлхийн Скаутын жембори түүхийг агуулсан газар юм.

Оролцогчид:  Дэлхийн улс орнуудаас ирсэн 10,000 скаутууд тэдгээрийн удирдагчид оролцоно.

Цаг агаар:  Ерөнхийдөө (27~31℃) дулаан байна.

Хэн оролцож болох бэ?

Оролцогчид: 12-17 насны охид, хөвгүүд тэдгээрийн насанд хүрсэн удирдагчид

Олон улсын үйлчлэлийн баг : 18-аас дээш насныхан

Айлд зочлох хөтөлбөр:

Оролцогчид Жемборигийн өмнө болон дараа 3 өдөр Солонгос айлд зочлох хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

Төлбөр: Бүртгэлийн хураамж + Нислэгийн билет + Визийн хураамж

  1. Бүртгэлийн хураамж: 350 ам.доллар (Үүнд: Оролцооны төлбөр, хоолны зардал, жемборийн бэлэг дурсгал, жемборийн үеийн даатгал зэрэг багтсан болно)
  2. Нислэгийн билет: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцны тасалбарыг тухайн үеийн үнээр тооцно.
  3. Визийн хураамж: 9,000 төгрөг

Бүртгэл: Бүртгэл 2018 оны 5-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болно. 

Бүртгэлийн анкетыг эндээс татаж аван доорх хаягаар илгээнэ үү.
 
Бүртгэлийн хураамжаа хэрхэн төлөх: 

Оролцогч нь бүртгэлийн маягтийг дараах имэйл хаягаар  (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) илгээх эсвэл доорх хаягаар биеэр авчрах бөгөөд Бүртгэлийн хураамж болох 350USD–ыг Монголын Скаутын Холбооны Худалдаа Хөгжлийн банкин дахь 499032319 тоот дансанд төлнө. 

Бүртгэлийн хураамжийг зөвхөн Монголын Скаутын Холбооны дансанд тушаах бөгөөд хувь хүнд төлсөнөөр үүсэх эрсдэлийг тус холбоо хариуцахгүй болно. 

 
Холбоо барих хаяг
Монголын Скаутын Холбоо
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 8/8-байр, өрөө 47
Утас: 976-11-324171
Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 
Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.