Гадаад харилцаа үйл ажиллагаа
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Солилцооны хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Скаутын Холбоо нь Bьетнам улсын  Скаутын Зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, БНСВУ-ын түүх, соёл, бүтээн байгуулалттай танилцах аялалын хөтөлбөрийг 2018 оны 1-р сарын 22-28 өдрүүрэд  зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэн оролцож болох бэ?  Үндэсний зөвлөлийн гишүүд, Скаутын удирдагчид, Скаутыг дэмжигч насанд хүрэгчид

6 шөнө 7 өдрийн Хөтөлбөрийн хураамж: 

1. Зөвхөн олон жил үр бүтээлтэй ажиллаж буй скаутын удирдагчид, насанд хүрэгчдэд -  500ам.доллар (АДСЗ эсвэл Үндэсний Төв Штабаас тодорхойлолтой байна.)

2. Скаутыг дэмжигч насанд хүрэгчдэд - 900 ам.доллар

Оролцогчид нь хөтөлбөрийн хураамжаа бүртгэл хийлгэхдээ төлөх бөгөөд үүнд дараах зардлууд багтана.  

1. Улаанбаатар-Замынүүд -Улаанбаатар чиглэлийн тасалбар (галт тэрэг )

2. Замын-үүд -Эрээн -Замын-үүд чиглэлийн тасалбар (автобус)

3. Эрээн -Бээжин - Эрээн чиглэлийн тасалбар (автобус)

4. Бээжин -Ханой -Бээжин чиглэлийн тасалбар  (онгоц) 

5. Ханой хотод байрлах байрны зардал. 

6. Хөтөлбөрийн үеийн хоолны зардал 

Хөтөлбөр ороогүй зардалууд: 

1. Хөтөлбөрөөс гадуурх байр хоолны зардал (замын хүнс)

2. Цаг агаарын байдлаас шалтгаалан онгоцны нислэг хойшлох эсвэл ямар нэгэн эрсдэл тохиолдвол гарах зардлыг өөрсөддөө хариуцана. 

3. Визийн хураамж 30 ам.доллар (Визийн хураамжаа Гадаад паспортын хамт бүртгэл хийлгэхдээ хураалгана.)

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг 324171 дугаарын утас болон Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. холбогдон авна уу. 

Бүртгэл 2018 оны 1-р сарын 5-ны өдөр дуусна.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.