Гадаад харилцаа үйл ажиллагаа
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

ОЛОН УЛСЫН ЗУСЛАНГИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монголын Скаутын Холбоо нь Америкийн нэгдсэн улсын Скаутын Холбооны зохион байгуулдаг Олон Улсын Зуслангийн Удирдагчийн хөтөлбөрт 2008 оноос анх оролцон үүнээс хойш 25 гаруй скаутуудыг энэ хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлсэн юм.

2017 оны хөтөлбөрт оролцохыг хүсэж буй хүсэлт гаргагчдыг бүртгэж эхлээд байгаа бөгөөд дараах шаардлагыг хангаж буй залуучуудыг хөтөлбөрт оролцохыг урьж байна.

 Шаардлага:

  1. Монголын Скаутын Холбооны гишүүн
  2. 18-30 настай байх
  3. Англи хэлний мэдлэгийн түвшин (Дунд буюу түүнээс дээш)
  4. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд скаутын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон.

 Бүрдүүлэх зүйлс:

1. Хүсэлт гаргагчын анкет  (эндээс татаж авах)

2. Эрүүл мэндийн хуудас (эндээс татаж авах)

3. 5х5 хэмжээтэй зураг

4. Англи хэлний түвшин тогтоох шалтгалын гэрчилгээ

5. Бүртгэлийн хураамж болох 600,000 төгрөг (Энэхүү хураамж нь буцаан олгогдохгүй)

Бүртгэл:

Бүртгэлийг 2016 оны 12-р сарын 20 хүртэл хийнэ.

Холбоо барих хаяг

Монголын Скаутын Холбоо
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 8/8 байр, 47 тоот
Утас: 976-11-324171
Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.