Гадаад харилцаа үйл ажиллагаа
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Олон улсын зуслангийн хөтөлбөрт урьж байна

Монголын Скаутын Холбоо нь Америкийн нэгдсэн улсын Скаутын Холбооны зохион байгуулдаг Олон Улсын Зуслангийн Удирдагчийн хөтөлбөрт 2008 оноос анх оролцон үүнээс хойш 25 гаруй скаутуудыг энэ хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлсэн юм.

Дэлгэрэнгүй: Олон улсын зуслангийн хөтөлбөрт урьж байна

Туршлага судлах аялал хойшлогдов.

Монголын Скаутын Холбоо нь БНСУ-ын Скаутын Холбооны үйл ажиллагаатай танилцах, БНСУ-ын түүх, соёл, бүтээн байгуулалттай танилцах аялалын хөтөлбөрийг 2017 оны 4-р сард зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч тодорхой нэг хүндэтгэх шалтгааны улмаас түр хойшлогдов. 

Энэ хүү аялалд хамрагдахаар бүртгүүлсэн бүлгийн удирдагч, насанд хүрэгчдээсээ хүлцэл өчиж байна. Дээрх хүндэтгэх шалтгаан шийдвэрлэгдсэний дараа аялалыг дахин зарлах болно. 

МОНГОЛЫН СКАУТЫН ХОЛБОО

 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.