Хурал, уулзалт семинар
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Үндэсний зөвлөлийн хурал хуралдлаа.

МСХ-ны  2015 оны ҮЗ-ийн хурал 2015 оны 10 сарын 9-10нд Батсүмбэр дахь Скаут Зусланд амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн хурлаар 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, 2016, 2017 онд зохион байгуулагдах Төвлөрсөн арга хэмжээний тов, тус арга хэмжээг зохион байгуулах ЗБХ-ны бүтэц, МСХ-ны Эрсдлийн менежмэнтийн бодлогыг тус тус батласнаас гадна Скаутын хөдөлгөөнийг цаашид өргөжүүлэхэд анхраах зүйлсийн талаар илэн далангүй халуун яриа өрнүүллээ.

Энэхүү хуралд цаг зав, итгэл сэтгэлээ гарган оролцсон оролцогчид, мөн биеэр оролцож амжаагүй ч хэлэх үг, санал бодлоо илэрхийлэн цахимаар оролцож олонхийн саналыг дэмжсэн Ерөнхийлөгч Л.Байгалмаа, Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Энхээ, Н.Адъяаболд, ҮЗГ, Чингэлтэй Дүүргийн СЗ-ийн Дарга Н.Батболд,   Дархан-Уул аймгийн СЗ-ийн Дарга Ц.Оргилсайхан, Говь-Алтай аймгийн СЗ-ийн Дарга М.Эрдэнэбилэг,  Өмнөговь аймгийн СЗ-ийн Дарга П.Оюунчимэг та бүхэнд МСХ-ны Үндэсний Төв Штабын хамт олны нэрийн өмнөөс гүн Талархал илэрхийлье.

Шинээр Үндэсний Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Дорноговь аймгийн Скаутын Зөвлөлийн дарга Бадамгаравын Оргилбаяр, Орхон аймгийн Скаутын Зөвлөлийн дарга Нямсүрэнгийн Ичинхорлоо, Баянгол дүүргийн Скаутын Зөвлөлийн дарга Нуурайгийн Оргилсайхан, Өвөрхангай аймгийн Скаутын зөвлөлийн дарга Гантөмөрийн Ууганцэцэг нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Хурлын үйл ажиллагааг зохион байгуулахад сэтгэл гарган санхүүгийн дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн ҮЗ-ийн гишүүн Г.Ариунчулуун, Скаутын Салбарын дарга Ц.Дэлгэрмаа нарт гүн Талархал илэрхийлье.

Мөн хурлын бэлтгэл ажлыг сайн хангаж, хурлыг амжилттай зохион байгуулахад идэвх зүтгэл гарган ажилласан МСХ-ны Үндэсний Төв Штабын хамт олонд Гүн талархал илэрхийлье.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.