Төвлөрсөн арга хэмжээ
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

“ИХ ДУУДЛАГА-2018” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Их дуудлага” ур чадварын тэмцээн 2018 оны 5-р сарын 5-6-ны өдрүүдэд Батсүмбэр скаут зусланд амжилттай болж өндөрлөв. Тэмцээндээ скаутууд маань идэвхи хичээл зүтгэл гаргаж бэлдэж ирсэн байсан. Дүүргүүд дотроо “Их дуудлага” тэмцээн зохион байгуулж шалгарсан шилдэг салаануудаа оролцуулж байгааг харахад өрсөлдөөн ур чадвар нь нэлээн дээшилсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд нийт 14 салаа оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин ур чадвараараа өрсөлдсөн. Аймаг, орон нутгаас Дорноговь аймгийн Замын үүд сумаас 1 салаа,  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас 2 салаа, Сүхбаатар аймгийн Онгон сумаас 1 салаа, Дундговь аймгаас 2 скаут хүүхэд, Нийслэлийн дүүргүүдээс Баянзүрх дүүргээс 4 салаа, Баянгол дүүргээс 2 салаа, Сонгинохайрхан дүүргээс 2 салаа, Чингэлтэй дүүргээс 1 салаа тус тус оролцлоо.

 Салаадын өрсөлдөөн маш ширүүн байсан бөгөөд  дараах салаад эхний 3 байрыг эзэллээ. 

  • 1-р байранд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас оролцсон “Алтан луужин” салаа шалгаран  Өргөмжлөл, Шилжин явах цом, 250,000 төгрөг,  дурсгалын зүйлс
  • 2-р байранд БЗД-ээс оролцсон “Бүргэд” салаа шалгаран Өргөмжлөл, 200,000 төгрөг, дурсгалын зүйлс
  • 3-р байранд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас оролцсон “Бэст” салаа шалгаран Өргөмжлөл, 150,000 төгрөг, дурсгалын зүйлсээр тус тус шагнагдлаа.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.