Төвлөрсөн арга хэмжээ
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Цасны баяр амжилттай болж өнгөрлөө

2018 оны 2 дугаар сарын 24-нд Нийслэлийн скаутууд, кабуудын дунд жил болгон зохион байгуулагддаг ээлжит цасны баяр “Улаанбаатар цанын бааз”-д амжилттай болж өндөрлөлөө. Цасны баярт БЗД, БГД, ХУД, ЧД, СХДүүргүүд болон Дорноговь аймгийн нийт 400 гаруй Каб, Скаутууд хамрагдаж нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрөөлөө.

Цасны баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон хүүхдүүдээ зохион байгуулж оролцуулсан Дүүргийн Скаутын Зөвлөлийн дарга нар болон Бүлгийн удирдагч багш нар, арга хэмжээг сайн зохион байгуулсан Роверууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж ажил хөдөлмөр, хичээлд сурлаганд нь өндөр амжилтыг ерөөж Скаутын андгайдаа үнэнч байхыг хүсье.

Бүгдээрээ цоглог байлаа.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.