Төвлөрсөн арга хэмжээ
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Их дуудлага амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Скаутын Холбооны “Их дуудлага” скаутын ур чадварын тэмцээн 2015 оны 5-р сарын 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Тус тэмцээнд Улаан хотын Сонгино-хайрхан, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Хэнтий Сүхбаатар, Говьсүмбэр аймгаас шалгарсан нийт 13 салаа өрсөлдөж өөрсдийн сурсан мэдсэнээ шалгуулан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын "Андууд" салаа 77 оноогоор тэргүүн байх эзлэн бусдыгаа манлайллаа. Тус тэмцээнд удаах байруудыг:

- Хэнтий аймгийн "Тэсрэлт" салаа дэд байр

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын "Нөхөрлөл" салаа гутгаар байр

- Говьсүмбэр аймгийн "Тэнгэрлэг скаут" салаа  тусгай байр эзэллээ. 

Их дуудлага тэмцээнийг амжилттай зохион байгуулахад оролцсон бүх удирдагчид скаутууддаа талархсанаа илэрхийлье. 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.