Төвлөрсөн арга хэмжээ
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

ОЛОН УЛСЫН ХОЁРДУГААР ЖЕМБОРИ

Жембори гэдэг нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч хүүхэд, залуучуудын хамгийн том майхант цугларалт бөгөөд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддагаараа онцлогтой. Жемборийн үйл ажиллагаанд оролцсоноор богино хугацаанд олон зүйлсийг нэг дор үзэж, найзын хүрээгээ тэлж, ур чадвараа сорьж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, хүссэнээрээ хөгжилдөж шинэ шинэ адал явдалуудтай учрах боломжийг олгодог.

Дэлгэрэнгүй: ОЛОН УЛСЫН ХОЁРДУГААР ЖЕМБОРИ

Монголд хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд

Монголын Скаутын Холбооноос Монголд хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан, Нийслэлийн татварын газартай хамтран “Нийслэлийн татвар төлөгчдийн өдөр”-ийг угтан “Flash mob”-г зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: Монголд хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.