Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Скаутын багш нар "Боловсрол" ТВ-ийн нэвтрүүлэгт оролцож байна.

2017 оны 5 дугаар сарын 11 ний өдөр Монголын Скаутын Холбооны есөн дүүргийн удирдагчид Боловсрол телевизийн "Зөв үнийг таа" нэвтрүүлэгт амжилттай оролцлоо.

Нэвтрүүлэгт Баянгол дүүргээс 13-р сургуулийн багш Ариунтуяа, Баянзүрх дүүргээс 111-р сургуулийн багш Нарантуяа, Сонгинохайрхан дүүргээс Гэрэлт Ирээдүй сургуулийн багш Эрхэмбаяр, Сүхбаатар дүүргээс Оюуны тулга сургуулийн багш Төгсжаргал, Хан-Уул дүүргээс 52-р сургуулийн багш Ганхүү, Чингэлтэй дүүргээс 117-р сургуулийн багш Нандин-Эрдэнэ, Налайх дүүргээс 119-р сургуулийн багш Цэдэнпил, Багануур дүүргээс Гүн галуут цогцолборын багш Нарантуяа, Багахангай дүүргээс Хангай цогцолборын багш Бөхбаяр нар оролцлоо. Финалын шатанд шалгарсан гурван оролцогчдоос Нийслэлийн Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн англи хэлний багш Р.Цэдэнпил түрүүлж супер шагнал болох 4 хүний аяны майхан, аяны сандалын хамт хожлоо. Бүх оролцсон багш нартаа амжилт хүсье.

 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.