Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Монголын Скаутын Холбоо 2014 оны ажлаа дүгнэлээ.

 2014 он скаутууд бидний хувьд ололт амжилтаар дүүрэн жил байлаа.

  • Скаутын Үндэсний 5-р Жемборийг амжилттай зохион байгуулж
  • Скаут зусландаа 100 хүүхэд хүлээн авах байртай болж
  • Гишүүдийнхээ тоог 2.000-аар нэмж,
  • Бүлгийн удирдагч багш 100 гаруй бэлтгэж ажилласан сайхан жил байлаа.

 

Монголын Скаутын Холбооны 2014 оны шилдэгүүд тодорлоо. Үүнд:

  • Шилдэг удирдагчаар ЧД-ийн 17-р сургуулийн багш Д.Шүрэнцэцэг, БЗД-ийн 69-р сургуулийн багш Б.Болормаа, Мэри-Ворд бүлгийн удирдагч  н.Төрболд,
  • Шилдэг скаутын бүлгэмээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сум
  • Шилдэг кабын бүлгэмээр ЧД-ийн 24-р сургууль
  • Шилдэг бүлгээр П.Оюунчулуун багштай 52-р сургууль,  Д.Нандин-Эрдэнэ багштай 117-р сургууль,  Ц.Энхжаргал багштай 78-р сургууль тус тус шалгарлаа.
  • “Монголын Скаутын Холбооны Шилдэг” шагналаар ҮТШ-ийн хамт олон, Ерөнхийлөгч Л.Байгалмаагийн нэрэмжит тусгай шагналаар ҮТШ-ийн ажилтан Т.Мөнхцэцэг, Д.Тунгалаг, Ц.Эрдэнэбат, УЗ-ийн гишүүн Г.Ариунчулуун Скаут зуслангийн харуул Б.Жамсранжавыг,  Меркюропс ХХК-нийшагналаар Хэнтий аймгийн 1-р сургуулийн багш Г.Юмжав нар тус тус шагнагдлаа.

 

 

 

 

 

 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.