Сургалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

“Жемборийг хэрхэн зохион байгуулах вэ” уулзалт зөвлөгөөн

Скаутын насанд хүрэгчид, удирдагчид, сонгуультнуудад

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын скаутын холбоо 2016 онд Олон улсын 2-р жембори, 2017 онд Ази Номхон Далайн Бүсийн Скаутын 31-р жемборийг Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд зохион байгуулах гэж байгаа билээ.

Энэхүү нэр хүндтэй томоохон арга хэмжээг зохион байгуулахад Монголын Скаутын холбоонд ажиллаж байгаа ажилтнууд, сонгуультнууд, одоогоор Скаут болон кабуудтай ажилладаг багш нар, роверүүдээс гадна скаутын хөдөлгөөнд нэгдэн орж байсан, скаутаар хүмүүжсэн болон скаутад үнэнч насанд хүрэгчид, ахмадуудын оролцоо чухал билээ. 

Иймд 2016 оны 1 сарын 16-нд “Жемборийг хэрхэн зохион байгуулах вэ” уулзалт зөвлөгөөнийг ОУХНТ-д зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэхүү уулзалтанд Жемборийн Зохион Байгуулах хороонд ажиллах сонирхолтой хүмүүсийг оролцохыг урьж байгаа бөгөөд уулзалт зөвлөгөөнд оролцохыг хүсвэл Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар болон 324171, 91618326 утсаар (Д.Болдбаатар) урьдчилан мэдэгдэж бүртгүүлэхийг хүсье. Бүртгэлд хамрагдсан хүмүүст уулзалт зөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно

Скаутын үндсэн сургалт амжилттай болж өнгөрлөө.

Монголын Скаутын Холбооноос зохион байгуулагддаг Бүлгийн удирдагч, салаан дарга бэлтгэх ээлжит сургалт 2015 оны 4-р сарын 10-15-ны өдрүүдэд ОУХНТөвд  амжилттай зохион байгуулагдав.

Сургалтанд Увс, Завхан,  Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Булган, Баянхонгор, Өвөрхангай,  Дорнод аймаг Цагаан овоо сум, Сүхбаатар аймаг Мөнххаан сум, Дархан-Уул аймаг Хонгор сум, нийслэлийн Сант, Орчлон, 23, 24, 50, 12, 39, 65,  121, 117, 52-р  сургуулиудаас нийт 195 хүүхэд 24 насанд хүрэгчид оролцсон.  Сургалтанд амжилттай оролцсон багш нарт гэрчилгээ олголоо. 

Дэлгэрэнгүй: Скаутын үндсэн сургалт амжилттай болж өнгөрлөө.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.