Сургалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Ази Номхон далайн бүсийн “Гамшигийн үеийн менежмэнт” сэдэвт сургалт- Өмнөд Солонгос

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУССАН 

2018 оны 6-р сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Скаутын Холбоо  болон Ази Номхон далайн орнуудын Скаутын зөвлөлтэй хамтран Гамшигийн үеийн менежмент сэдэвт сургалтыг 2018 оны 6-р сарын 21-25 өдрүүдэд зохион  байгуулах гэж байна. Энэхүү сургалтанд Монголын Скаутын Холбооны гишүүдийг оролцохыг урьж байна.

Хэзээ: 2018 оны 6-р сарын 21-25 өдөр

Оролцогчид нь  2018 оны 6-р сарын 20-ны өдөр ирж 6-р сарын 26-ны өдөр буцна.

Зорилго:

Энэхүү сургалтын зорилго нь дэлхий нийтэд тулгарч буй эрсдэлийг ойлгох, гамшигийн үе дэх хэрэглэгдэх менежметийн арга зүйг таниж мэдэх, гамшигаас сэргийлэх, үүнийг бууруулахад орон нутаг, олон улсын хэмжээнд хэрэглэх хамгийн шилдэг аргуудыг мэдэх.   

Сургалтанд оролцсоноор:

  • Бүсийн хэмжээнд бусад скаутын байгууллагын авч буй арга хэмжээний талаар мэдээлэлтэй болно.
  • Гамшигийн үеийн  менежментийн талаар гол үзэл баримтлалыг таниж мэднэ.
  • Гамшигийн өмнөх, үеийн, дараах гэсэн үе шатуудад скаутуудын гүйцэтгэх үүргийг таниж мэднэ.

 Хаана:

Julpo Bay Tidal Flat Ecological Park, Buan, Jeollabukdo

 Төлбөр: Бүртгэлийн хураамж + Нислэгийн билет + Үйлчилгээний хураамж

  1. Бүртгэлийн хураамж: 200 ам.доллар (Үүнд: Оролцооны төлбөр, хоолны зардал, байр, сургалтын бичиг хэрэглэл зэрэг багтсан болно)
  2. Нислэгийн билет: Онгоцны тасалбарыг тухайн үеийн үнээр тооцно.
  3. Визний төлбөр: Үйлчилгээний хураамж 9000 төг

Бүртгэл: Бүртгэл 2018 оны 4-р сарын 30-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болно. 

 Бүртгэлийн анкетыг эндээс татаж аван доорх хаягаар илгээнэ үү. 

Бүртгэлийн хураамжаа хэрхэн төлөх: 

Оролцогч нь бүртгэлийн маягтийг дараах имэйл хаягаар  (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) илгээх эсвэл доорх хаягаар биеэр авчрах бөгөөд Бүртгэлийн хураамж болох 200USD–ыг Монголын Скаутын Холбооны Худалдаа Хөгжлийн банкин дахь 499032319 тоот дансанд төлнө. 

Бүртгэлийн хураамжийг зөвхөн Монголын Скаутын Холбооны дансанд тушаах бөгөөд хувь хүнд төлсөнөөр үүсэх эрсдэлийг тус холбоо хариуцахгүй болно. 

Холбоо барих хаяг

Монголын Скаутын Холбоо

Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 8/8-байр, өрөө 47

Утас: 976-11-324171

Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.