Сургалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Ази Номхон далайн бүсийн сургалт “Брэндингийн ашиглалт ба нөлөөлөл үзүүлэх замаар үр нөлөөг бий болгох нь” – Малайз улс

Малайз улсын  Скаутын Холбоо нь Ази Номхон далайн орнуудын Скаутын зөвлөлтэй хамтран “Брэндингийн ашиглалт ба нөлөөлөл үзүүлэх замаар үр нөлөөг бий болгох нь”  сэдэвт сургалтыг  2018 оны 5-р сарын 7-10 өдрүүдэд зохион  байгуулах гэж байна. Энэхүү сургалтанд Монголын Скаутын Холбооны сургалтын багийн гишүүдийг оролцохыг урьж байна.

Хэзээ: 2018 оны 5-р сарын 7-10 өдөр

Оролцогчид нь  2018 оны 5-р сарын 6-ны өдөр ирж 5-р сарын 11-ны өдөр буцна.

Сургалтын зорилго:

  1. Скаутын үйл ажиллагаанд үр нөлөө үзүүлэх дадлага туршлагууд
  2. Дэлхий Скаутын Хөдөлгөөний Байгууллагын харилцаа стратеги болон шинэлэг санаануудыг ойлгох нь
  3. АНДБ-ийн Хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг сэргээх, Үндэсний Скаутын Байгуулагуудын Харилцааны менежерүүдийн сүлжээ үүсгэх
  4. Скаутын үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэх төлөвлөгөө гаргах

ХаанаБрикфийлд, Каула Лумпур,  Малайз улс

Төлбөр: Бүртгэлийн хураамж + Нислэгийн билет

  1. Бүртгэлийн хураамж: 200 ам.доллар (Үүнд: Оролцооны төлбөр, хоолны зардал, байр, сургалтын бичиг хэрэглэл зэрэг багтсан болно)
  2. Нислэгийн билет: Онгоцны тасалбарыг тухайн үеийн үнээр тооцно.

Бүртгэл: Бүртгэл 2018 оны 4-р сарын 1-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болно. 

Бүртгэлийн анкетыг эндээс татаж аван доорх хаягаар илгээнэ үү

 

Бүртгэлийн хураамжаа хэрхэн төлөх: 

Оролцогч нь бүртгэлийн маягтийг дараах имэйл хаягаар  (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.илгээх эсвэл доорх хаягаар биеэр авчрах бөгөөд Бүртгэлийн хураамж болох 200USD–ыг Монголын Скаутын Холбооны Худалдаа Хөгжлийн банкин дахь 499032319 тоот дансанд төлнө. 

Бүртгэлийн хураамжийг зөвхөн Монголын Скаутын Холбооны дансанд тушаах бөгөөд хувь хүнд төлсөнөөр үүсэх эрсдэлийг тус холбоо хариуцахгүй болно. 

 

Холбоо барих хаяг

Монголын Скаутын Холбоо
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 8/8-байр, өрөө 47
Утас: 976-11-324171
Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

 

 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.