Сургалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Хэнтий аймагт “Скаутын хөтөлбөрийн сургалт” амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Скаутын Холбоо, Хэнтий аймгийн Скаутын Зөвлөл, Нийгмийн Бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Скаутын хөтөлбөрийн сургалт”-ыг 2017 оны 1 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд 16 сумын нийгмийн ажилтан, анги удирдсан багш 26 хүн хамрагдан Шинээр үйлчилж байгаа Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын хуулийн талаар болон нийгмийн ажил, скаутын хөтөлбөр хэрхэн уялдах, скаутын үйл ажиллагааны мөн чанар, онцлогийн тухай хичээлүүдийг заасан ба АНДБ-ийн 31-р Жемборийн тухай тодорхой танилцуулав.

Мөн Аймгийн ИТХ-ын Дарга Л.Батсайхан, ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нартай уулзан Жемборид оролцох бэлтгэл ажлыг хангах аймгийн комиссыг байгуулах, оролцогчдын унааны санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр тохиролцлоо.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.