Сургалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

СКАУТЫН ҮНДСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.

МСХ-ноос жил бүр зохион байгуулдаг скаутын сургалт-цугларалт, насанд хүрэгчдэд зориулсан Бүлгийн Удирдагч Бэлтгэх Анхан Шатны Үндсэн сургалт (БУБАШҮС) зохион байгуулагдах гэж байна.

Хаана: Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд

Хэзээ: 2016 оны 11 дүгээр сарын 13-18 өдрүүдэд болно.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгаас оролцох бөгөөд Скаутын эгнээнд шинээр элссэн болон сонирхож байгаа хүүхдүүд, тэдэнтэй ажиллах сонирхолтой насанд хүрэгчид, багш нар хамрагдах боломжтой.

/Сургалтын өдрүүдэд хичээлийн үе таарч байгаа бөгөөд Скаутын Холбооноос чөлөө хүссэн албан бичиг авч болно./

Сургалт – цугларалтын хөтөлбөрийн агуулга:

• Скаутын хөдөлгөөний тухай мэдлэг
• Амьдрах арга ухаан
• Хүрээлэн байгаа байгаль орчин экологийн тухай
• Эрүүл мэнд
• Удирдах ур чадвар
Чөлөөт цагийн үйл ажиллагаа
• Андгай болон туг өргөх ёслол
• Удирдагч нарын тоглолт буюу оройн арга хэмжээнүүд
• “Оддын тойрог” хөгжөөнт арга хэмжээ
• Бидний бүтээл
• Их дуудлага

Оролцогчид нь ирэхдээ:
• Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх. /эрүүл мэндийн бичгийг nairamdal.mn вэб сайтаас татаж авах/
• Скаутын дүрэмт хувцас, бүчтэй байх.
• 2016 -2017 оны хичээлийн жилийн гишүүнчлэлийн татвараа төлсөн байна. / гишүүнчлэлийн татвар 10.000 төгрөг/
• Мөн өөрийн хувийн бэлтгэлээ хангасан байна /оо, сойз, саван, алчуур гэх мэт/

Жич: Хүүхдийн тоо хязгаартай бөгөөд төлбөр төлсөн дарааллаар бүртгэл явагдах болно.

Төлбөр: Хүүхэд, насанд хүрэгчид -130.000 төгрөг
Дээрхи төлбөрт:
• УБ-ОУХНТөв-УБ унааны зардал
• Байр, хоолны төлбөр
• Скаутын гарын авлага ном
• Сургалтын эмблем
• Скаутын дэвтэр
• Бал
• Нэрийн хуудас
• Өврийн дэвтэр
• Сургалтын зардал багтсан болно.

Төлбөр тушаах данс:
1. Хүлээн авагчийн нэр: Монголын Скаутын Холбоо
Хүлээн авагчийн банк: Хаанбанк
Дансныдугаар: 5077216889

Төлбөрөө 2016оны11-р сарын01-ны дотор дээрх дансанд тушаансаар сургалт оролцох эрх баталгаажна. /Төлбөр төлөхдөө аймаг, дүүрэг, сургууль, овог, нэрээ бичнэ./

Хаяг: Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот (Их дэлгүүрийн ард 12 давхар хос цэнхэр байр) E-mail: info@scout.m

Дэлгэрэнгүй мэдээллийг 324171, 99960606, 95342700 дугаарын утаснуудаас лавлана уу.

Монголын Скаутын Холбоо. Сургалтын баг

 

 

 

 

 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.