Сургалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН

2016 оны 3-р сарын 29-нээс 4-р сарын 02-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудад Олон Улсын 2-р Жемборийн тухай танилцуулга хийх, Аймгийн удирдлагын зүгээс тодорхой дэмжлэг авах зорилгоор Ц.Эрдэнэбат, Б.Давааням, Д.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллаа.

Дундговь аймагт ажиллах хугацаандаа “Оролцож байж оролцоог сурдаг” аймгийн хүүхдийн чуулганд оролцож, 15 сумын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, оролцооны байгууллагын төлөөлөгч 200 хүнтэй уулзаж Скаутын хөдөлгөөний тухай болон Жемборийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэтэй уулзаж Дундговь аймгаас оролцох хүүхдүүдийн унааны асуудлыг шийдүүлэх талаар санал тавихад бололцоотой арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Оюунбаяртай ажил хэргийн талаар ярилцаж дэмжин хамтран ажиллах талаар, аймгаас оролцох төлөөлөгчдийг зохион байгуулахад Скаутын Зөвлөлтэйгээ цуг ажиллаж байна гэлээ.

Мөн Эрдмийн далай цогцолбор сургуулийн захирлын хүсэлтээр тухайн сургуулийн 7-11-р ангийн хүүхдүүдтэй уулзаж скаутын хөдөлгөөний талаар сурталчилгаа хийв.

Өмнөговь аймагт Аймгийн удирдлагууд, ХГБХХ-ийн дарга уулзах гэсэн боловч гадаадад болон орон нутгуудад томилолтоор ажиллаж байлаа.

Аймгийн Скаутын Зөвлөлийн дарга П.Оюунчимэг Жемборид оролцох төлөөлөгчдийн хувьд зохион байгуулалтын ажил явагдаж байна. Оролцох боломжтой, унааны асуудлыг шийднэ гэдгээ илэрхийллээ.

Скаутын “Номын гүүр” төслийн багш А.Баттуултай уулзан ажил төрөлтэй нь танилцлаа. Өөрийн зүгээс 2 хүртэл салаа оруулахаар ажиллаж байна гэв.

Төвийн 2, 3-р сургуулийн Сургалтын менежерүүд, скаутууд, скаутыг сонирхогч хүүхдүүдтэй уулзаж танилцуулга хийсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Мөрөөдөл сургуулийн Сургалтын менежер Г.Уугантуяа,Нийгмийн ажилтан Х.Баттунгалаг, Бага ангийн сургалтын менежер Б.Алимаа нартай уулзан ажил хэргийн ярилцлага хийн скаутын хөдөлгөөнийг хөгжүүлэх талаар харилцан ярилцаж Скаутын хөдөлгөөнийг сонирхож байгаа хүүхдүүдтэй уулзан скаутын хөдөлгөөний тухай болон Жемборийн талаар танилцуулга хийв.

Мөн Скаутын сургалтанд хамрагдаж байсан скаутууд, кабуудтай уулзан скаутын удирдагчаар ажиллах хүсэлтэй Оюунжаргалтай уулзаж ярилцав.

Манай байгууллагатай цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.

 

 

 

 

 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.