Сургалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Дархан-уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгуудад амжилттай ажиллаа.

2016 оны 3 дугаар сарын14-19-ний өдрүүдэд Дархан Уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгуудад Олон Улсын 2-р Жемборийн танилцуулга хийж, дэмжлэг авахаар мэдээлэл, сурталчилгааны  багийнхан амжилттай ажиллав.

Дархан уул аймагт ажиллах хугацаанд Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга н.Оюунсүрэнтэй уулзаж ажил байдлын тухай ярилцлаа. Даргын зүгээс Дархан Уул аймгийн Скаутын зөвлөлд Залуучуудын хөгжлийн төвд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангаж тусад нь өрөө гаргаж өгсөнд МСХ-ны удирдлагын зүгээс болон Дарханы нийт скаутын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье.

Мөн хугацаанд Дархан дээд сургуулийн оюутнууд болон 4-р арван жилийн кабуудтай уулзалт хийлээ.

Дарханы Скаутын Зөвлөлийн гишүүдтэй уулзан Олон улсын Жемборид оролцогчдыг зохион байгуулахад идэвхтэй оролцохыг зөвлөв.

Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэнтэй уулзаж Орхон аймгаас оролцох хүүхдүүдийн унааны асуудлыг шийдүүллээ.

Хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг дэмжин ХГБХХ-ээс Хүүхдийн ордон дээрээ өрөө гарган ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллаж байгаа Т.Хонгорзул даргад мөн талархал илэрхийлж байна.

Орхон аймгийн Скаутын төлөөлөгчид болон Эрдэнэт цогцолбор сургуулийн кабуудтай уулзан тэдний цуглаанд оролцож, эцэг, эхчүүд нь тодорхой мэдээллийг өгөв.

Булган аймгийн ХГБХХ-ийн ахлах мэргэжилтэй Дэлгэрмөрөн, мэргэжилтэн Мягмарсүрэн нартай уулзан Булган аймгаас оролцох хүүхдүүдийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан бөгөөд Оюунбилэг дарга дэмжин ажиллана гэдгээ фэйсбүүкээр мэдэгдлээ.

Аймгийн Булган сумын Соёлын ордонтой танилцан захирал Ц.Энхтуяа, бүлгийн удирдагч Ж.Маралмаа, скаутын “Анхдагч” бүлгийн хүүхдүүдтэй уулзаж ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн ХГБХХ-ийн дарга П.Оюунтай уулзан аймгийн төвд скаутын үйл ажиллагааг идэвхжүүлэх, анхан шатны нэгжүүдийг байгуулах талаар ярилцсан бөгөөд оролцоо хариуцсан мэргэжилтэн А.Өнөржаргал хариуцан үйл ажиллагааг идэвжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Мандал сумдад скаутын анхан шатны нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.

Баянгол сумын скаутууд, удирдагчид, Сайхан (Хөтөл) сумын скаутын удирдагчидтай уулзаж Жемборийн талаар мэдээлэл хийв.

Ингээд Аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржтой уулзан унааны асуудлыг шийдвэрлүүллээ.

Бид бүхнийг найрсгаар хүлээн авч дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.

Мөн тухайн аймгуудын төвийн  сургуулиудын скаутын гишүүд, сонирхогч хүүхдүүд, скаутын удирдагчид, сонирхогч багш нартай уулзалт ярилцлагууды гзохион байгуулж 4-р сард Сэлэнгэ, Булган, Дархан Уул аймагт скаутын хөдөлгөөнийг сонирхож байгаа хүүхдүүдэд сургалт явуулахаар боллоо.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.