Сургалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Налайх дүүрэгт Скаутын Бүлгийн удирдагч бэлтгэх сургалт боллоо

Нийслэлийн Налайх дүүрэгт Бүлгийн удирдагч бэлтгэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Нийслэлийн Налайх дүүрэгт Бүлгийн удирдагч бэлтгэх сургалт 2017 оны 2 дугаар сарын 17,18 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Скаутын сургалт Налайх дүүргийн хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтанд 119, 109, 88, Голомт цогцолбор, Эрдэмийн оргил цогцолбор, Чандмань сургуулийн багш нар болон Албан бус насан туршийн боловсролын төв, Боловсролын хэлтэсийн ажилтан нийт 34 багш хамрагдаж бүлгийн удирдагч боллоо.

Дэлгэрэнгүй: Налайх дүүрэгт Скаутын Бүлгийн удирдагч бэлтгэх сургалт боллоо

Хэнтий аймагт “Скаутын хөтөлбөрийн сургалт” амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Скаутын Холбоо, Хэнтий аймгийн Скаутын Зөвлөл, Нийгмийн Бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Скаутын хөтөлбөрийн сургалт”-ыг 2017 оны 1 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: Хэнтий аймагт “Скаутын хөтөлбөрийн сургалт” амжилттай зохион байгуулагдлаа

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.