Зуслан цугларалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Кабын цугларалтандаа оролцоорой

МСХ-ны бага насны ангилал болох Кабын салбарын багачуудын зуны зуслан цугларалт болох гэж байна. Эрхэм скаутын бүлгийн удирдагч, ЕБС бага ангийн багш та  бүхнийг бяцхан шавь нартайгаа зуны амралтаа тусгай хөтөлбөрт хамрагдан өнгөрөөхийг урьж байна. 

Кабын цугларалтын  зорилго: Каб хүүхдүүд нь бие биенээсээ суралцах, харилцан туслалцах хамтран нөхөрлөх цаашид би өөрөө болон манай салаа бүлэг скаут болоход юу хэрэгтэй вэ? Гэсэн хэтийн төсөөлөлтэй болох. Цагийг хөгжилтэй  өнгөрүүлэх биеэ чийрэгжүүлэхэд оршино.

Хэзээ: 

Ээлж Хугацаа Хаана
1 1-р ээлж 2015.06.10-15 Скаут зуслан
2 2-р ээлж 2015.06.15-20 Скаут зуслан
3 3-р ээлж 2015.06.20-25 Скаут зуслан
4 4-р ээлж 2015.06.30-07.05 Скаут зуслан
5 5-р ээлж 2015.07.05-10 Скаут зуслан

Унаа тээвэр: Нэгдсэн журмаар тухайн ээлж эхлэх өдөр  900 цагаас Төмөр замын вокзалаас хөдлөнө.

Төлбөр: 130000 төгрөг. Үүнд:  байр, хоол,унаа, цугларалтын дурсгалын зүйл \ Бүч, эмблэм, нэрийн хуудас\  багтсан  болно.

Төлбөр тушаах данс: Хаан банкны 5077216889 тоот данс /Тушаагчийн овог нэр сургууль анги/

Бэлтгэх зүйлс: Дүрэмт хувцас, Дулаан хувцас, Аялалд өмсөх пүүз, гутал, өмд, Нарны малгай, Борооны цув, цагаан хэрэглэл, аяны хөнжил, эрүүл мэндийн хуудас

 

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.