Зуслан цугларалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

ОЛОН УЛСЫН ХОЁРДУГААР ЖЕМБОРИ

Жембори гэдэг нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч хүүхэд, залуучуудын хамгийн том майхант цугларалт бөгөөд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддагаараа онцлогтой. Жемборийн үйл ажиллагаанд оролцсоноор богино хугацаанд олон зүйлсийг нэг дор үзэж, найзын хүрээгээ тэлж, ур чадвараа сорьж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, хүссэнээрээ хөгжилдөж шинэ шинэ адал явдалуудтай учрах боломжийг олгодог.

Монголын Скаутын Холбоо нь Ази Номхон Далайн орнуудын 31-р Скаутын Жемборийн бэлтгэл болгон Олон Улсын 2-р Жембориг 2016 оны 7-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Хэзээ: 2016 оны 7-р сарын 25-аас 8-р сарын 1 өдрүүдэд болно. 

Хаана: Олон улсын 2-р Жембори нь  Олон улсын Хүүхдийн “Найрамдал” Төвд зохион байгуулагдана.

Хэн: 12-17 насны скаутууд, скаутыг сонирхогч хүүхэд, өсвөр үеийнхэн тэдгээрийн удирдагчид болон эцэг эхийн төлөөлөл 

Бүртгэл: Оролцогчид дараах гурван аргын дагуу бүртгэл хийлгэнэ.

  1. Өөрийн харьяалагддаг Скаутын бүлгэмээр дамжуулан бүртгэл хийлгэх.
  2. Өөрийн харьяалагддаг Аймаг, Дүүргийн Скаутын Зөвлөлөөр дамжуулан бүртгүүлнэ.
  3. Жемборийн зохион байгуулах хороонд хандан бүртгүүлнэ

Бүртгэл хийлгэх алхамууд:

  1. Бүртгэлийн Маягтaa энд дарж авна уу.
  2. Оролцогчийн төлбөрөө Монголын Скаутын Холбооны дансанд тушааж, төлбөр төлсөн маягтаа ахалж явах хүнд хадгалуулах.
  3. Жембори болох газарт 2015 оны 7-р сарын 25-ны өдөр хүрэлцэн ирэх хугацаагаа мэдэгдэнэ.
  4. Таны бүртгэлийн хуудас Жемборийн Зохион Байгуулах Хороонд ирж, төлбөр тушаагдсанаар бүртгэл баталгаажина. 

Хөтөлбөр: Олон улсын 2-р Жембори нь Ази Номхон Далайн Бүсийн 31-р Скаутын Жемборийн бэлтгэл болохын хувьд хөтөлбөрийн үйл ажиллагаа нь (“Нүүдэлчдийн зүг") урианд уялдсан Монгол орны уламжлалт нүүдэлчин амьдрал, мал аж ахуйн хэлбэр, түүх, соёл иргэншилийг багтаасан байх болно. Мөн орчин үеийн техник технологи, бүтээн байгуулалт, нийгмийн тулгамдсан асуудалд оролцох өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн, мэдээлэл өгөх, дадалд сургах үйл ажиллагаануудыг хөтөлбөртөө багтаасан болно. 

Бэлтгэх зүйлс: Майхан, аяны хөнжил, борооны цув, аяга, халбага, болон бусад өөрт хэрэгцээт зүйлс болох ноосон цамц, гар чийдэн (нөөц зай), ариун цэврийн хэрэгсэл зэргийг бэлтгэнэ. 

Төлбөр: Оролцогчдын төлбөр 190,000 төгрөг.

Оролцох эрхээ баталгаажуулж төлбөрөө:

1. 2016 оны 3-р сарын 01-нээс хойш төлбөл 190,000 төгрөг болно.

Төлбөр төлөх данс:

Хүлээн авагчийн нэр:                     Монголын Скаутын Холбоо

Хүлээн авагчийн банкны нэр:      Хаан банк

Дансны дугаар:                              

Утга:               Овог нэр, Сургууль, Аймаг, Дүүрэг, Жемборийн төлбөр          

Хэрхэн холбоо тогтоох:
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Баруун сэлбэ 8/8, 47 тоот
Шуудангийн хаяг: Ш/Х 43, Улаанбаатар-210648, Монгол улс
Утас: +976-11-324171
Э-шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.;
Вэб хуудас: www.scout.mn

Жемборийн тухай дэлгэрэнгүй: Tанилцуулга 1, Танилцуулга 2  

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.