Зуслан цугларалт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Ази Номхон далайн бүсийн 31-р Жембори

Жемборийн тухай:

2017 онд Монголд болох хүүхэд залуучуудын хамгийн том арга хэмжээ. Дэлхийн 30 гаруй орны 2.000 орчим гадаадын оролцогч, Монголын 4.000 гаруй хүүхэд залуучууд оролцоно. 

Жемборийд оролцохыг хүсч байгаа 11-17 насны охид, хөвгүүдээ:

Хөгжилтэй хүүхэд насандаа дэрвэж яваа дүү нарыгаа амьдралд тань ганцхан тохиох гайхамшигтай арга хэмжээнд урьж байна. 

Дэлгэрэнгүй: Ази Номхон далайн бүсийн 31-р Жембори

Кабын цугларалтандаа оролцоорой

МСХ-ны бага насны ангилал болох Кабын салбарын багачуудын зуны зуслан цугларалт болох гэж байна. Эрхэм скаутын бүлгийн удирдагч, ЕБС бага ангийн багш та  бүхнийг бяцхан шавь нартайгаа зуны амралтаа тусгай хөтөлбөрт хамрагдан өнгөрөөхийг урьж байна. 

Дэлгэрэнгүй: Кабын цугларалтандаа оролцоорой

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.