Эрхэм зорилго, зорилт
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Эрхэм зорилго, зорилт

СКАУТЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

 Уг зорилгод хүрэхийн тулд:

  • Залуу үеийнхнийг албан бус боловсролын хүрээнд хамруулах,
  • Тодорхой арга хэрэглэн залуу хүн бүрийг өөрийгөө хөгжүүлэх явцад бие даасан, тусч, хариуцлагатай, өөрийгөө дайчлах чадвартай болгох,
  • Скаутын андгай, зарчимд тусгасан, оюун санаа, нийгмийн болон хувийн үзэл баримтлалд тулгуурлан өөрийгөө төлөвшүүлэхэд нь туслах болно.
  
ХЭТИЙН ЗОРИЛГО 2013

2013 онд Монголын Скаутын Холбоо нь 21,000 гишүүнтэй; хүүхэд залуучуудын хүсэл сонирхол, хэрэгцээнд нь нийцсэн хөтөлбөртэй; үр өгөөжтэй ажилладаг, чадварлаг, хангалттай тооны насанд хүрэгчидтэй; өөрийн баримталдаг зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг; бие даасан; менежмент сайтай; олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий хүүхэд, залуучуудын байгууллага болно. Мөн олон нийт, төрийн ба төрийн бус байгууллагуудтай үндэсний болон олон улсын түвшинд харилцан туслалцдаг чадавхитай байгууллага болно.

Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.