Танилцуулга
  • Register

 Утас: +(976)-11-324171 |  Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Танилцуулга

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.

Скаутын хөдөлгөөн нь анх энэхүү хөдөлгөөнийг үндэслэгчийн боловсруулсан зорилго, зарчим, аргад нийцүүлэн хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэх, улс төрийн бус, аливаа хүний гарал үүсэл, арьсны өнгө, шашин шүтлэгээс үл хамаарах, нийтэд нээлттэй, сайн дурын хөдөлгөөн юм.

Скаутын хөдөлгөөний зорилго нь хувь хүний болон үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн, түүнчлэн орон нутгийн хийгээд үндэсний, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн гишүүний хувьд оюун ухаан, нийгэм, сэтгэл санааны чадамжаа бүрэн дүүрэн дээшлүүлэхийн тулд өсөж хөгжихөд нь хүүхэд, залуучуудад тус дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэхүү хөдөлгөөний үзэл санаа, зорилго, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, манай орны нийслэл болон бусад хэд хэдэн аймагт байгуулагдсан скаутын анхны бүлгүүд, тэдгээрийн дэмжигчид өөрийн оронд Скаутын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 1992 оны 4 дугээр сарын 16-нд Улаанбаатар хотноо хуран цугларч Монголын Скаутын Холбоог зохион байгуулах Их хурлыг хуралдуулсанаар тус байгууллага анх байгуулагдсан юм.

Монголын Скаутын Холбоо нъ Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Үндсэн хуульд тодорхойлсон зорилго, үндсэн зарчмууд аргыг үндэс болгон Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болно.

Бидний үйл ажиллагаа:

Монголын Скaутын Холбоо нь нийгэм, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд:

  • Хүүхэд залуучуудын мэдлэг чадварыг дээшлүүлж, тэднийг чадавхи­жуу­лах замаар үе тэнгийн сургагч бэлтгэх төрөл бүрийн сур­галтууд
  • Эрүүл мэнд, байгаль орчин, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр төрөл бүрийнсурталчилгаа
  • Хүүхэд залуу­чууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн­хэн, өндөр настан, үндэсний цөөнх зэрэг нийгмийн бүхий л давхаргынханд чиглэсэн нийгэмд тустай үйл ажиллагаа
Хаяг:
Улаанбаатар хот, ЧД 3-р хороо, 8/8 байр 47 тоот


Эрхэм зорилго

Скаутын Хөдөлгөөний эрхэм зорилго нь Скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдралаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслана.

Скаутын үүсэл

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.