No products in the cart.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот

info@scout.mn

+976 77349700

КАБ “6 –11” Тоглоомын аргаар суралцана 

Уриа: Do Your Best – Чадах бүхнээ хийе.

        Скаутын хөдөлгөөн анх үүсэн бий болоход түүний хөтөлбөр нь дунд насны хүүхдүүдэд зориулсан учир энэ хөдөлгөөнийг сонирхож байгаа 11-ээс доош насны хүүхдүүдэд тохирохгүй байжээ. Тиймээс тэдний нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай болсон бөгөөд тэр үед хэвлэгдэн гарсан Р.Киплингийн “Ширэнгэн ойн түүх” буюу “Маугли” хэмээх номын үйл явдал нь бага насны скаут болохоор бэлтгэгдэж байгаа охид, хөвгүүдэд зориулсан хөтөлбөрийг боловсруулахад үндэс суурь болсон юм

СКАУТ “12 – 15”

Уриа:  Be Prepared – Хэзээд бэлхэн 

        Тал бүрийн мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, хамт олныхоо дунд биеэ авч явах чадвартай, иргэн хүн болж төлөвшин суралцахад бэлэн болсон охид хөвгүүд юм.

ВЕНЧИР “16 – 17” 

Уриа: Lead the Adventure – Адал явдалд 

        16-17 насны адал явдал эрэлхийлэгч өсвөр насны охид хөвгүүд юм.

РОВЕР “18-25” 

Уриа: Service – Үйлчилцгээе

         Ровер гэдэг нь эрэгтэй, эмэгтэй 18-25 насны хомо сапиенс буюу хүн төрхтөн бөгөөд адал явдалтай учирах, скаутын арга замаар нийгэмд үйлчлэх бүлэг хүмүүс юм.

Ровер нь зорилгогүй хэрэн хэсүүчлэх, тэнэх гэсэн үг биш юм. Тэдгээр залуус нь ирээдүйгээ бодитоор харж, өөрийн гараар ирээдүйн амьдралаа цогцлоон бүтээх бөгөөд замд тулгарсан бэрхшээл саадыг даван туулах болно.

НАСАНД ХҮРЭГЧ “+25”

        Скаутын бүлгийн удирдагч багш болон сайн дурын дэмжигч гишүүдийг хэлнэ. Бусдыг удирдан чиглүүлж, заан сурган, хөтлөн дагуулах юм. Захирах тушаах нь тэд бүхэнд харш явдал юм.