No products in the cart.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот

info@scout.mn

+976 77349700

      Монголын Скаутын Холбоо нь гадаад харилцааны хороотой бөгөөд 2 модон тэмдэгттэй гадаад харилцааны дарга Л.Халиун удирдан ажиллаж байна. 

       Бид 1991 оноос хойш 30 жилийн хугацаанд гадаадын 50 гаруй улс орнуудтай харилцаа холбоо тогтоож 5000 гадаад скаутуудыг Монгол улсад авчирч, 1500 Монгол хүүхэд залуучуудын гадаадын 40 гаруй улсад аялуулсан байна. 

Гадаад харилцааны шугамаар

  1. Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллагын хэрэгжүүлдэг Энх Тайвны Элч – Messengers of Peace төслийн гишүүнээр ажиллаж байна
  2. НҮБ-н төрөлжсөн байгууллагууд болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран 40 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. 
  3. Дэлхийн Байгаль Хамгаалах Сантай хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж Panda Badge тэмдэгт гарган ажиллаж байна. 
  4. Бүгд Найрамдах Солонгос Улсын Suncheon-д байрлах Ази Номхон Далайн Бүсийн Скаутын Төв рүү сайн дурын ажилтнуудаа явуулж ажиллуулж байна. 
  5. Америкийн Скаутын Холбооны зуслангуудад жил бүр 20 сайн дурын ажилтнаа явуулж ажиллуулж байна.