No products in the cart.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот

info@scout.mn

+976 77349700

Ангилаагүй

3000 шинэс модны үрсэлгээ тарих ажлыг зохион байгуулах гэж байна

Өдрийн мэнд эрхэм скаутууд болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч эцэг эхчүүд, хүүхэд багачуудаа!🌲 Монголд Скаутын Хөдөлгөөн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Монголын скаутын холбоо, My Club онлайн бүлгэмийн зохицуулагч Д.Сэрдарам багштай хамтран Богдхан ууланд 3000 шинэс модны үрсэлгээ тарих ажлыг зохион байгуулах гэж байна. ⭐ Амралтын өдөр найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо Богд ууланд алхангаа өдрийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлэнгээ шинэс модны үрсэлгээ тарьж ирээдүйн байгаль эхдээ хөрөнгө оруулаарай! Та бүхнийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.Скаут хүүхэд багачууд, скаутын хөдөлгөөнийг сонирхогч хүүхэд, залуучууд, эцэг эхчүүд та бүхэн гэр бүл (Аав, ээж) найз нөхөдтэйгээ ирж болно.📅 Хэзээ: 2021 оны 5 дугаар сарын 29 буюу бямба гаригт⛰ Хаана: Богд Хан ууландЖич: Төлбөр байхгүй! 🎒 Өөрсдийн авчрах зүйлс: Өдрийн хоол, тарьсан үрсэлгээгээ услах ус 1,5 – 3л хооронд байвал сайн, Ажлын бээлий, Газар ухах жижиг багаж нээх гүн ухахгүй тул та санаа зовох хэрэггүй!📣Скаутын гишүүд нь скаутын дүрэмт хувцас эсвэл бүчтэйгээ ирээрэй!📣 Аюулгүй байдлын дүрмээ сахин хүн хоорондын зай барих, маскаа сайн зүүхийг анхаарна уу!📣Бид хэрхэн тарих вэ гэдгийг бичлэгэн хэлбэрээр пейж дээрээ оруулах бөгөөд тухайн өдөр ирж бүртгүүлээд шинэс модныхоо үрсэлгээг аваарай.☎️ Холбоо барих утас: 11-324171, 88039630, 99927079

Ангилаагүй

Xүүхэд залуучуудын хөгжил боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдийг шагнаж урамшууллаа.

Монгол улсад Скаутын Хөдөлгөөн үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд Монгол улсын төрийн дээд шагналуудаар Монголын Скаутын Холбоонд он удаан жил ажиллаж, хүүхэд залуучуудын хөгжил боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдийг шагнаж урамшууллаа. Монгол Улсын төрийн шагнал Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонгоор МСХ-ны санхүүч Д.Тунгалаг, Алтан Гадас одонгоор МСХ-ны хүндэт ерөнхийлөгч Л.Байгалмаа, МСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.АриунчулуунМСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.ДэлгэрмааМСХ-ны товчооны гишүүн, хөтөлбөрийн дарга, Баянгол дүүргийн скаутын зөвлөлийн дарга Н.ОргилсайханБаянзүрх дүүргийн скаутын зөвлөлийн дарга Д.ГанпилмааСкаутмастер ахмад багш Х.ЭнхжаргалСкаутмастер, Дүдү боловсрол сангийн тэргүүн Д.МөнхтулгаХөдөлмөрийн хүндэт медалиар МСХ-ны ерөнхийлөгч Б.БаясгаланМСХ-ны гүйцэтгэх захирал А.Билгүүн нар шагнууллаа. Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын төлөө хийж бүтээсэн та бүхний үйлс бүхэн дэлгэрч байг. Монголын скаутууд МАБУХАЙ ⚜️

Ангилаагүй

ЖЕМБОРИ дараа жил буюу 2022 онд зохион байгуулагдах шийдвэр гарлаа.

Монголд Скаут үүссэний 30 жилийн ойн ЖЕМБОРИ дараа жил буюу 2022 онд зохион байгуулагдах шийдвэр гарлаа.

Бид цар тахалтай нүүр тулсан үеэс цаг үеийн шийдвэрүүдийг хүндэтгэн дагахаас гадна хүүхэд, залуучуудынхаа эрүүл мэндийг бодож үйл ажиллагаагаа 100 хувь цахимруу шилжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ удаад ч мөн адил нөхцөл байдлаас шалтгаалан жембори маань дараа жил зохион байгуулагдахаар болон хойшлогдож байна.

Байгууллагын хувьд хүнд цагийг хамтдаа даван туулах гэж хичээж байгаа ч гэсэн хүүхэд, залуучууд та бүхэн минь хариуцлагаа нэмэгдүүлж, гэртээ байж эрүүл энх байвал бидэнд уулзах ЖЕМБОРИ маш олон байгаа шүү. Энэ цаг үеийг дуусгаад зуслан дээрээ уулзацгаая