Баруун бүсийн майхант цугларалтанд та бүхнийг урьж байна.
Пүрэв гариг, 16-05-2013 01:58
Зорилго: Скаутын үйл ажиллагааг орон нутагт хөгжүүлж хоорондын холбоо харилцааг сайжруулах. Монгол болон казак хүүхдүүд өөрсдийн ёс заншилыг бие биеэндээ ойлгоход туслан зааж өгөх боломж олгож хүрээлэн байгаа байгаль орчинтой танилцах хамгаалах.
Хэзээ: 2013 оны 7 дугаар сарын 17-ноос, 7 дугаар сарын 22-ны хооронд /5 шөнө, 6 өдөр/
Хаана: Увс аймгийн Түргэн сум
Хамрах хүрээ: Баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Улаанбаатар хотын скаутууд
Насны ангилал: 12-17 нас
Цааш унших...
Скаутын бүлгийн өдрийн аялал боллоо.
Лхагва гариг, 15-05-2013 00:55
Монголын скаутын Холбоо 2013-2014 оны хичээлийн жилд Нийслэлийн “Хүүхэд Хөгжил Хамгаалалын төв”- ийн 50 хүүхдийг скаутын эгнээнд нэгтгэн оруулж, скаутын тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. 2013 оны 5 дугаар сарын 10 нд “Эрүүл агаар эм” сэдэвт бүлгийн ажлийг Чингэсийн хөшөөнд очиж хийсэн бөгөөд өдрийн аялалаар хүүхдүүд бөмбөгтэй спортын олон сонирхолтой тоглоом, Буухиа тэмцээн, Уулын гулгуур, fanny music зэрэг өртөөчилсөн арга хэмжээнд оролцож олон шинэ зүйлийг сурч мэдлээ. Мөн 12-16 насны 20 Скаутыг чингэсийн хөшөөн дотор байрлах музей болон бусад сонирхолтой зүйлүүдийг үзүүлсэн.
Цааш унших...
Эрхэм скаутуудаа Улаанбаатар хотын майхант цугларалтанд та бүхнийг урьж байна.
Пүрэв гариг, 09-05-2013 09:08
Зорилго: Скаутын мэдлэгээ ахиулж, сурсан мэдсэн зүйлээ шалгуулан скаутын зэрэглэл болон мэдлэг дадал чадварын тэмдэгээ хамгаалах, шинэ шинэ найз нөхөдтэй болж цагийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлж, сонирхолтой, адал явдалаар дүүрэн үйл ажиллагаанд хамрагдан өөрийгөө хөгжүүлэх, скаутын андгай өргөнө.
Хэзээ: 2013 оны 7 дугаар сарын 1-нээс, 7 дугаар сарын 6-ны хооронд /5 шөнө, 6 өдөр/
Хаана: Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд байрлах “Скаут” зуслан.
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын скаутууд болон сонирхсон скаут бүр оролцож болно.
Насны ангилал: 12-17 нас
Цааш унших...
Их дуудлага ур чадварын аврага шалгарлаа.
Баасан гариг, 03-05-2013 07:25
Монголын Скаутын Холбооноос жил бүр зохион байгуулж ирсэн “Их дуудлага” ур чадварын тэмцээн 2013 оны 5 дугаар сарын 1,2 өдрүүдэд МСХ-ны “Эко” зусланд зохион байгуулагдаж өнгөрлөө. Тэмцээнд Нийслэлийн БЗД, ХУД, СХД, ЧД, СХД, БГД, Дорноговь аймгийн Замын-Үүд, Надайх дүүргээс шалгарсан нийт 10 салаа оролцлоо.
“Их дуудлага” уч чавларын тэмцээн 2013 оны 5 сарын 1-ний өглөөний 9 цагаас эхлэсэн бөгөөд салааны аялалын бэлтгэл, мэдчилгээ, жагсаалын хувиргалт, явган аялал, Эмнэлэгийн анхан шатны тусламж, Морз, Луужин газрын зурагтай ажиллах, Пионеринг хийх, гар урлал, Хоолны уралдаан, уяа зангилаа, скаутын дуу, дуут тоглоом болон нэмэлт онооны даалгавараар “Их дуудлага” ур чадварын аврага салааг шалгарууллаа.
Цааш унших...
Орон нутгийн бүсийн цугларалт
Баасан гариг, 03-05-2013 04:58
-
Говийн Бүсийн Цугларалт Дорноговь аймагт 7 дугаар сарын 25-30 өдрүүдэд болно.
ДГА-ийн Скаутын зөвлөлийн дарга: М.Мөнхбаатар
Утас: 91887299
-
Зүүн Бүсийн Цугларалт Хэнтий аймагт 6 дугаар сарын 28 наас 7 дугаар сарын 3 өдрүүдэд болно.
ХЭ-ийн Скаутын зөвлөлийн дарга: Ч.Хос-Эрдэнэ
Утас: 99568873
Төвийн бүсийн цугларалт Баянхонгор аймагт болно.
Баасан гариг, 03-05-2013 04:35
Зорилго: Скаутын хөдөлгөөнийг өргөжүүлэх, орон нутгийг сурталчлах , скаутхүүхэд залуучуудыг бие даах, харилцааны соёлд сургах, байгаль эх дэлхийгээ хайрлах, бүтээлч багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх.
Цуглартын уриа: “Бид бүхнийг чадна, бид бүхнийг сурна”
Хугацаа: 2013 оны 6 дугаар сарын 19-ээс 6 сарын 24 хүртэл 5 шөнө 6 өдөр болно.
Хаана:Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг “Өргөөт” рашаанд ( аймгийн төвөөс 70 км баруун хойд зүгт ) болно.
Цааш унших...
Кабын зуны цугларалтанд урьж байна.
Даваа гариг, 29-04-2013 05:02
МСХ-ны бага насны ангилал болох кабын салбарын багачуудын зуны зуслан цугларалт болох гэж байна. Эрхэм скаутын бүлгийн удирдагч , ЕБ бага ангийн багш та бүхнийг бяцхан шавь нартайгаа зуны амралтаа тусгай хөтөлбөрт хамрагдан өнгөрөөхийг урьж байна.
Хэзээ: 1-дүгээр ээлж 2013 оны 6 сарын 10-15 өдрүүдэд
2-дугаар ээлж 2013 оны 6 сарын 15-20 өдрүүдэд
Хаана: БХЯ-ны “Шонхор” зусланд уулзацгаая
Бэлгэх зүйлс: Нарны малгай, Борооны цув, цагаан хэрэглэл, эрүүл мэндийн хуудас, кабын дүрэмт хувцас
Цааш унших...
БУБАШҮС амжилттай болж өндөрлөв.
Баасан гариг, 26-04-2013 06:54
Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургалтууд амжилттай болж Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Дорноговь, нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Багануур, Багахангай, Налайх дүүргийн 225 скаут, 16 багш хамрагдан тодорхой дадал, чадвар, мэдлэгтэй боллоо.
Энэ сургалтын онцлог нь скаутын хуучин гишүүд хамрагдан өөрсдийн мэдлэг, чадвараа шинэ ирсэн хүүхдүүдэд зааж сурган “Скаут” гэсэн төвийн үйл ажиллагаанд нэг нэг өртөөг хариуцсан ажиллаж скаутын зэрэглэлээ нэг шатаар ахиулсан нь бусад скаутуудад үлгэр жишээ болсон.
Цааш унших...
|
Монголын Скаутын Холбооны үндсэн шагнал
Лхагва гариг, 20-03-2013 02:43
Монголын Скаутын Холбооны үндсэн шагналууд бий боллоо.
Монголын Скаутын Холбооны Тэргүүний удирдагч, тэргүүний скаут, тэргүүний каб гэсэн медалиуд бэлэн болсон тул Скаутын хөдөлгөөнийг хөгжүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулсан багш, удирдагч, насанд хүрэгчдийг шагнах “Тэргүүний удирдагч” медалиар, тэргүүний скаутуудыг “Тэргүүний скаут” медалиар, тэргүүний кабыг “Тэргүүний каб” медалиар шагнах боломжтой.
Цааш унших...
Сүхбаатар аймагт сургалт зохион байгууллаа.
Пүрэв гариг, 14-03-2013 10:50
Монголын Скаутын Холбооноос Бүлгийн Удирдагч бэлтгэх анхан шатны үндсэн сургалтыг 3 дугаар сарын 11-13 өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгууллаа. Сургалтанд Мөнххаан, Сүхбаатар, Наран, Эрдэнэ-Цагаан, Уулбаян, Түмэн-Цогт, Онгон, Халзан, Баяндэлгэр, Баруун-Урт сумын нийт 23 багш хамрагдаж скаутын бүлгийн удирдагчид боллоо. Скаутын удирдагчын үндсэн сургалтыг онолын болон дадлага хичээл, мөн андгай өргөх ёслол зэрэг үйл ажиллагаануудыг багтаасан. Энэхүү сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Б.Золхүү даргатай аймгийн скаутын зөвлөл, М.Туул даргатай Аймгийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжилийн Хэлтгэсд Монголын Скаутын Холбооны зүгээс гүн талархал дэвшүүлж байна.
Цааш унших...
Та бүхний анхааралд
Лхагва гариг, 06-03-2013 05:48
Манай байгууллагаас жил бүр зохион байгуулдаг скаутын сургалт-цугларалт, насанд хүрэгчдэд зориулсан БУБАШҮС удахгуй зохион байгуулагдах гэж байна.
Хаана: Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд
Сургалтын хугацаа 5 хоногоор хойшлогдлоо.
Хэзээ: 1-р ээлж: 2013 оны 4 дүгээр сарын 15-19
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгаас оролцох бөгөөд Скаутын эгнээнд шинээр элссэн болон сонирхож байгаа хүүхдүүд, тэдэнтэй ажиллах сонирхолтой насанд хүрэгчид, багш нар хамрагдах боломжтой. Хичээлийн үе таарч байгаа бөгөөд Скаутын Холбооноос чөлөө хүссэн албан бичиг авч болно.
Цааш унших...
Хэнтий аймагт скаутын сургалт
Лхагва гариг, 06-03-2013 05:23
Монголын Скаутын Холбооноос зохион байгуулж буй ээлжит бүлгийн удирдагч бэлтгэх анхан шатны үндсэн сургалт 2013 оны 3 сарын 1-4 өдрүүдэд Хэнтйи аймагт зохион байгуулагдлаа. Сургалтанд Хэнтий аймгийн 12 сум, төвийн 1, 4-р сургуулийн нийт 37 багш сургалтанд хамрагдаж скаутын бүлгийн удирдагчид боллоо. 2013 оны зүүн бүсийн цугларалт Хэнтий аймагт зохион байгуулагдах бөгөөд цуглартын зохион байгуулалт үйл ажиллагааны талаар Аймгийн скаутын зөвлөлийн дарга Ч.Хос-Эрдэнэ Бүлгийн удирдагч нарт танилцууллаа. Зүүн бүсийн цугларалт 2013 оны 6 сарын 28 наас эхлэх бөгөөд урьдчилсан төлөвлөгөөг гаргаад байна.
|
Дорнод аймагт скаутын сургалт боллоо.
Лхагва гариг, 06-03-2013 04:15
Монголын Скаутын Холбооноос 2013 оныг орон нутгийн скаутыг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэ жилийн анхны сургалтаа наран ургах зүг Дорнод аймагт энэ сарын 25—27 –ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг сургалтад Сэргэлэн, Дашбалбар, Булган, Чулуунхороот сум болон улсын тэргүүний 1, 5, Хан-Уул цогцолбор , аймгийн тэргүүний 11, 8, 6 сургууль, хөгжмийн сургалттай 12, Шинэ зуун, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Политехник коллежийн 20 багш нар хамрагдаж, андгай өргөн, скаутын гишүүн боллоо.
Бүлгийн удирдагч нарыг бэлтгэх анхан шатны үндсэн 79 дахь удаагийн сургалтыг МСХ-ны хөтөлбөрийн дарга Д.Болдбаатар, сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар удирдан явууллаа.
Энэ үеэр Дорнод аймгийн скаутын зөвлөлийн дарга Л.Оюунтунгалаг үйл ажиллагааны тайлан тавьж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгууллаа.
Гадаад улс оронд зохион байгуулагдах арга хэмжээнүүд
Лхагва гариг, 20-02-2013 01:37
ДСХБ-ын гишүүн орнуудад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн танилцуулга (2013 он)
Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллагын гишүүн орнуудад дараах арга хэмжээнүүд зохион байгууллагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 324171 дугаарын утаснаас лавлана уу.
Цааш унших...
АНДБ-ийн 30-р Жембори
Даваа гариг, 24-09-2012 03:32

Ази-Номхон далайн бүсийн орнуудын Скаутын Байгууллагуудын 30-р жембори
Японы Скаутын Холбооны 16-р жембори
Хэзээ: Уриа:
Эхлэх: 2013 оны 7-р сарын 29 (Даваа гараг) Эв нэгдлийн мөн чанар!
Дуусах: 2013 оны 8-р сарын 9 (Баасан гараг)
Цааш унших...
Цасны баяр болж өнгөрлөө.
Мягмар гариг, 19-02-2013 04:09
Монголын Скаутын Холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Цасны баяр” амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Цасны баярт ХУД-ийн 52, 75-р сургууль, СХД-ийн 86, 82-р сургууль, БГД-ийн 28, 78, 54, 22-р сургууль, ЧД-ийн 39, 50, 23, 24, 117-р сургууль, СБД-ийн 3,45-р сурууль, БЗД-ийн 27, 30-р сургуулийн ний 812 каб, скаутууд оролцлоо. Кабын цасны баярыг ОУХНТөвийн “Анчины хотог”-т нийт 25 өртөө 45 зохион байгуулагч, 23 бүлгийн удирдагч, 12 эцэг эхийг төлөөлөлтэй хамтран зохион байгууллаа. Хүүхдийн сайн сайхан хөгжлийн төлөө идэвхи санаачлагатай хамтран ажилласан ХУД-ийн 52-р сургуулийн бага ангийн багш П.Оюунчулуун, ЧД-ийн 39-р сургуулийн Д.Оюунгэрэл менежертэй бага ангийн заах аргын нэгдлийн хамт олонд талархал дэвшүүлье.
Цааш унших...
|
|
|
|
|
|
|
Хуудас 1 of 5 |