No products in the cart.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот

info@scout.mn

+976 77349700

home-1_01-2
65565337_2692186894189251_3143165313273561088_n

Скаутын зөвлөл байгуулан,
анхан шатны нэгжүүдэд
13500 гаруй хүүхэд, багачууд,
2500 насанд хүрэгчидтэй

Скаут гэж юу вэ?

Скаут гэдэг нь олон улсын нэр томьёо бөгөөд Тагнуулч, эрэл хайгуулч гэсэн утгыг илэрхийлдэг. Скаутууд гэдэг нь Скаутын Хөдөлгөөний арга зарчим, андгай хуулиар хүмүүжиж, цаг үргэлж бусдын түрүүнд явж, байдаг хүүхэд залуучууд, насанд хүрэгчид юм.

КАБ
“6-11” нас

Уриа: Do Your Best - Чадах бүхнээ хийе.

СКАУТ
“12-15” нас

Уриа: Be Prepared - Хэзээд бэлхэн

ВЕНЧИР
“16-17” нас

Уриа: Lead the Adventure - Адал явдалд

РОВЕР
“18-25” нас

Уриа: Service – Үйлчилцгээе

НАСАНД ХҮРЭГЧ “+25”

Скаутын бүлгийн удирдагч багш

ЭРХЭМ ЗОРИЛГО

АНДГАЙ

ЗАРЧИМ

СКАУТЫН ХУУЛЬ

СКАУТЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Скаутын хөдөлгөөний эрхэм зорилго нь скаутын андгай хуульд тулгуурлан залуу үеийнхний боловсролд хувь нэмэр оруулж, ирээдүйн амьдарлаа цогцлон байгуулах, нийгэмд бүтээлч байр суурь эзлэх, бие даасан хувь хүмүүсийг төлөвшүүлэхэд туслах юм.

СКАУТЫН АНДГАЙ

Итгэл үнэмшил болон эх орондоо үнэнч байж ямар ч үед бусдад туслан скаутын хуульд захирагдахад өөрөөсөө хамаарах бүхнээ хийхээ нэр төрөөрөө андгайлж байна

СКАУТЫН ЗАРЧИМ

Бурханы өмнө хүлээсэн үүрэг

Бусдын өмнө хүлээсэн үүрэг

Өөрийн өмнө хүлээсэн үүрэг

СКАУТЫН ХУУЛЬ

  1. Скаутын нэр төрийг хамгаална
  2. Үнэнч шударга байна
  3. Эелдэг найрсаг байна
  4. Арвич хямгач байна
  5. Ахмадаа хүндэлж тэдний сургаалийг даган биелүүлнэ
  6. Бүх хүний анд нөхөр байж тэдэнд байнга тусална
  7. Байгаль ан амьтны нөхөр байна
  8. Үг хэл бодол санаа ажил үйлсээрээ цэвэр ариун байна
  9. Ямар ч үед сэтгэл өөдрөг байж тохиолдсон бэрхшээлийг даван туулах чадвартай байна

Видео тоглуулах

Түгээмэл асуулт хариулт

Скаут гэж юу вэ

Скаут гэдэг нь олон улсын нэр томьёо бөгөөд Тагнуулч, эрэл хайгуулч гэсэн утгыг илэрхийлдэг. Скаутууд гэдэг нь Скаутын Хөдөлгөөний арга зарчим, андгай хуулиар хүмүүжиж, цаг үргэлж бусдын түрүүнд явж, байдаг хүүхэд залуучууд, насанд хүрэгчид юм.

Хэрхэн скаут болох вэ?

Монголын Скаутын Холбоо нь УБ хотын дүүрэг тус бүрт мөн орон нутагт салбар зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс эхний ээлжинд та хүүхдийнхээ суралцдаг сургуульд скаутын бүлэг байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ тухайн сургууль нь СКАУТын бүлэгтэй байвал та бүлгийн удирдагчтай нь холбогдон хүүхдээ скаут болгох боломжтой юм. Бүлэгтэй болсноор танай хүүхэд 7 хоног бүр бүлгийн цуглаанд хамрагдаж мөн нэгдсэн том арга хэмжээнүүдэд өөрийн салаа, бүлэгтэйгээ хамт оролцож байх юм.

Хэрвээ тухайн сургууль дээр нь үйл ажиллагаа явуулдаг бүлэг байхгүй бол та манай фэйсбүүк, хуудас мөн утсаар холбогдож болох юм. Бид тухайн сургууль дээр нь шинээр скаутын бүлэг байгуулах ажилд багш, эцэг эхийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болноо. 

Гишүүн болоход мөнгө төлдөг үү?

Бид хүүхдэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төлбөрийн хувьд янз бүр байдаг. Харин гишүүн болох хүсэлтэй дүү нар маань жилд нэг л удаа 10,000 төгрөгний татвар төлдөг шүү


Эцэг эхчүүд маань ихэвчлэн өмнө нь скаутад байсан, одоо хасагдсан уу г.м асуултууд асуудаг.

Скаутаас хасагддаг уу?

Хариулт нь мэдээж үгүй. Нэг л скаут болсон бол үүрд скаут учир үргэлжлүүлэн үйл ажиллагаандаа идэвхтэй хамрагдах нь чухал юм шүү. Таны хүүхэд насан туршдаа скаутын гэр бүлийн гишүүн болноо гэсэн үг.

Мэдээ мэдээлэл